Баянгол дүүргийн нэгдүгээр хороололд худалдаа эрхлэгч 130 гаруй хүн өнөөдөр /2023.07.03/ Хотын захиргааны байр руу кетчуп цацаж эсэргүүцлээ илэрхийллээ.
Тодруулбал, эдгээр худалдаа эрхлэгчдийн ажлын байрыг хотоос булааж тухайн газарт нь 11 давхар барилга барих болсноос маргаан үүсчээ. Иргэд өглөөнөөс эхэлж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд хотын дарга Д.Сумъяабазар гарч ирж “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Иргэдийн санал бодлыг хүлээж авч, тухайн газарт маргааш өөрйин биеэр очиж танилцана. Иргэдэд хүндрэл, төвөг удахгүй асуудлыг шийднэ” гэж амласан байна.
Энэ хариуг сонссон иргэд эсэргүүцлийн жагсаалаа зогсоож, хотын даргыг амлалтаа биелүүлэхийг хүлээхээр болжээ.