Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын айлд гал гарчээ. Тодруулбал, Онцгой байдлын газарт “Хураалттай өвс шатаж байна” гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 15:30 цагт мэдээлсэн байна.
Уг дуудлагад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид гал түймрийг унтраахаар очжээ. Ингэхэд, иргэн Э-ийн хашаанд 1000 боодол хураалттай өвс шатаж байсныг 00:36 цагт бүрэн унтрааж дуусгасан байна.
Иймд иргэд та бүхэн болзошгүй галын эрсдэлээс урьдчилан сэргийлж, гал түймэр гарсан тохиолдолд хүний амь эрсдэх, угаартахаас болгоомжлохыг мэргэжлийн байгууллага зөвлөж байна.