• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 12 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хууль: 20 жил ханилсан хосын нэг нь нас барахад, ханийнх нь тэтгэвэр 136 мянгаар нэмэгдэнэ

2024-01-10
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуульд,

  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль багтана.

Багц хуулиар зохицуулах зарим нэг онцлох заалтуудыг танилцуулж байна.

–Байнгын асаргаатай хүүхдээ харж буй эцэг, эхийн аль нэгийн НДШ-ийг төр хариуцна-

  • Байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг, ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын байгууллагатай сайн дураар даатгуулах гэрээ байгуулсан эцэг, эхийн аль нэгийнх нь НДШ-ийг төрөөс 100 хувь хариуцаж, ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/ болох 660 мянган төгрөгийн 11.5 хувь буюу сард 75900 төгрөгийг төр хариуцна гэсэн үг.
  • Малчдын сайн дурын НДШ-ийн 50 хувийг таван жилийн хугацаанд төр хариуцна. Гэхдээ малчин өөрөө НДШ-ийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг төр хариуцна. Төлөөгүй бол энэ  хөнгөлөлт үйлчлэхгүй.

Сайн дурын даатгалын шимтгэлийн хэмжээ 11.5 хувь байдаг. Жишээлбэл, малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгөөр бодож сайн дурын даатгалд хамрагдаж,  НДШ-ийн 50 хувийг төлбөл сард 37,950 төгрөг төлнө. Харин үлдэх 50 хувь болох мөн хэмжээний шимтгэлийг таван жил төр хариуцна.

-Сайн дураар нийгмийн даатгал төлөх дээд хэмжээг бууруулсан-

2023 оныг дуустал сайн дурын даатгуулагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний шимтгэл төлөх боломжтой байв. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, НДШ төлөхөөр өөрчилсөн.

Сайн дураар даатгуулагч нь 15 жилийн турш хамгийн бага хэмжээгээр шимтгэл төлөөд, сүүлийн таван жилдээ цалингийн дээд хэмжээгээр тооцож шимтгэл төлөхөд, өндөр тэтгэвэр тогтоогдоно. Ажил хөдөлмөр эрхлэгчид цалингаасаа олон жил НДШ тогтмол төлсөн атал сайн дурын даатгуулагчаас бага тэтгэвэр тогтоолгох нь шударга биш гэж үзсэн учир уг зохицуулалтыг оруулжээ.

ХХДХ-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг цалингийн дээд хэмжээ гэж үздэг.

-20 жил ханилсан, гэр бүлийн баталгаатай хосын нэг нь нас барахад нөгөөгийнх нь тэтгэвэр 136 мянгаар нэмэгдэнэ-

Тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн нэг нь нас барвал ханийнх нь авч байсан тэтгэврийн 20 хувийг үлдсэн нэгийнх нь тэтгэвэрт нэмж олгоно. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 680 мянган төгрөг байна. Жишээлбэл, 680 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан бол 136 мянган төгрөг үлдсэн эхнэр, нөхрийн аль нэгийн тэтгэвэрт нэмэгдэнэ гэсэн үг.

Өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан бол гэрлэлтээ батлуулж, 20 жилээс дээш хугацаагаар хамт амьдарсан тохиолдолд энэ зохицуулалт үйлчилнэ. Улсын хэмжээнд энэ зохицуулалт үйлчлэх боломжтой гэрлэлтээ батлуулаад 20 жилээс дээш хамт амьдарсан 7000 гэр бүл байна.

–Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглоно-

2022 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд тухайн үед 608 мянган хүн хамрагдаж, 38 тэрбум орчим төгрөгийг 11 жилээр нөхөн төлсөн. Ихэнх хүн тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж, одоогоор 300 мянга гаруй хүн энэ сангаас тэтгэвэр авч эхэлсэн байна.

Мөн 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 16.6 мянган хүн нөхөн төлсөн. Үүгээр 15.6 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд нууцад авсан тул хэдий хэмжээний зарлага гарсныг тогтоох боломжгүй.

2020, 2021 онд Малчин, хувиараа тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлсэн. 34.4 мянган малчин хамрагдаж, 76.3 тэрбум төгрөг төвлөрсөн. Эндээс одоо 15.8 мянган хүн тэтгэвэр авч байгаа ба 67 тэрбум төгрөгийн зардал гарсан байна. Зардал үргэлжлэн гарах бөгөөд нөхөн төлөх хуулиуд ийм үр дагавартайг дээрх хуулиудын үйлчлэл харуулж байгаа тул шинэ хуульд НДШ нөхөн төлөхийг хориглосон зүйл заалтуудыг оруулжээ. Ингэж хориглохгүй бол тогтвортой хөдөлмөр эрхэлж, НДШ-ээ шударгаар төлж байгаа иргэд хохирох, сангийн зардал орлогоосоо давах шалтгаан болсоор буй юм.

Ямар тохиолдолд нөхөн төлж болох вэ?
ААН нь ажилтны цалингаас НДШ авсан атал төлөөгүй өр үүсгэсэн тохиолдолд зайлшгүй нөхөн төлүүлнэ. Энэ бол даатгуулагчийг хохироосон асуудал. Мөн хилс хэргээр, ажлаас хууль бусаар халагдсан хүмүүс шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа орсон бол НДШ-ийг нөхөн төлүүлэх юм байна.

Өмнөх мэдээ

БНСУ-д нохойн мах идэхийг хориглосон хууль батлагдлаа

Дараагийн мэдээ

Согтуу жолооч “Porter” машинтайгаа онхолдож, 7 настай хүүхэд амиа алджээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Согтуу жолооч "Porter" машинтайгаа онхолдож, 7 настай хүүхэд амиа алджээ

Японы алдарт дуучин Яаширо Аки 73 насандаа амьсгал хураажээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    57 хуваалцсан
    Хуваалцах 23 Жиргэх 14
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.