• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 5 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

ХЭҮК: Монголд хэвлэлийн эрх чөлөөний хараат бус байдал хангагдахгүй байна

2023-04-17
Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг” тохиолдуулан олон талт уулзалт ярилцлага, цуврал хэлэлцүүлгийг  зохион байгуулж эхлээд байна.  Тодруулбал, энэ сарын 17-ноос тавдугаар сарын 3-ныг  хүртэл хэвлэл мэдээллийн ёс зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдал, шийдэл эрэлхийлэх, эв санааны нэгдлээ илэрхийлэх гэх мэт олон асуудлыг нээлттэй, ил тод хэлэлцэхээр энэхүү аяныг зохион байгуулж эхлээд байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтсан цуврал ажлын эхний хэлэлцүүлгийг өнөөдөр “Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт, Монголын Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа “Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт”, “Эмнести интэрнэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа”Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал”, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн байдал” сэдвээр тус тус танилцуулга хийж, санал бодлоо солилцсон юм.

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалахаар зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлгийг нээж ХЭҮК-ын дарга Ж.Хунан хэлэхдээ “ХЭҮК үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж ирсэн. Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, чөлөөт хэвлэлгүй бол ардчилал байхгүй” гэдгийг тодотгосон юм.

Уулзалтаар Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын 22 дахь илтгэлийн 2 дугаар бүлгийг танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг яаж баталгаатай, үр дүнтэй болгох талаар санал солилцлоо.  Мөн төрийн бус байгууллагын болон тайван жагсаал цуглаан хийх эрх зүйн зохицуулалт, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтын талаар ямар санал оруулж байгаагаа тайлбарлав.

Манай улсад өнгөрсөн оны байдлаар хэвлэл мэдээллийн 486 хэрэгсэл байгаагаас 64 сонин, 46 сэтгүүл, 50 радио, 135 телевиз, мэдээллийн 191 сайт ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид “Ардчилсан нийгэмд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл иргэдийн үзэл бодол төлөвших, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд олон ургалч үзэл төлөвших, улс төрийн болон захиргааны бүх түвшинд шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих, гаргасан шийдвэрийг олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Хэвлэлийн эрх чөлөө ардчилсан нийгмийн салшгүй нэг хэсэг юм” гэдгийг онцолж байлаа. Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонссон юм.  

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө бүрэн төлөвшөөгүй

Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Ардчилсан тогтолцоог бий болгох үйл явцын нэг хэсэг нь иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрх байдаг. Манай улсад сүүлийн 30 гаруй жилд хэвлэлийн эрх чөлөө бүрэн төлөвшөөгүй гэж олон улсын судалгаагаар батлагддаг. Монгол Улс хагас эрх чөлөөтэй орнуудын тоонд багтдаг. Нэгдүгээрт хэвлэл мэдээллийн редакцын үйл ажиллагаанд хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Энэ нь улс төрийн шууд нөлөө, харьяалалттай холбоотой.

Төрийн байгууллагууд өөрийн эрх ашигт нийцүүлж мэдээллийг нууцлах хуультай болсон. Энэ нь иргэд болон сэтгүүлчид төрийн мэдээллийг мэдэх эрхийг хязгаарлаж байна. Мөн гүтгэлгийг эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь олон улсын хэм хэмжээнд нийцэхгүй байгаа юм. Учир нь хэт өргөн нэр томьёолол ашиглаж буй. Жишээ нь гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл гэх өөр агуулгатай нэр томьёоллыг хуулийн нэг зүйл заалтад оруулсан нь буруу. Хуулийг өргөн хүрээнд хэтрүүлэн ашиглах боломжийг нээж өгсөн.

Сүүлийн жилүүдэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулах хууль эрх зүйн алхмыг хийсээр байна. Олон улсад үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл түгээх эрх чөлөө нь ашиглаж байгаа сувгаас үл хамаарч ил болон далд орчинд хамгаалагдах ёстой байдаг. Хэвлэлийн хүрээлэнгийн 2021 оны судалгаагаар хоёр сэтгүүлчийн нэг нь бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгээ ямар нэгэн бэрхшээлгүй нийтлэх эрх нь хангагддаггүй. Энэ нь хамтран ажилладаг буюу төрийн байгууллагуудтай холбоотой зөрчил байна” гэлээ.

 Монголд хэвлэлийн эрх чөлөөний хараат бус байдал хангагдахгүй байна

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал ерөнхий зураглал нь эерэг байдалтай гарсан. Ямартай ч Монгол Улс  чөлөөт улс, хүмүүс нь үзэл бодлоо илэрхийлдэг, олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил бус байдал, санхүүжилт хомс, сэтгүүлчдийн цалин хөлс бага байдлаас шалтгаалан улс төрийн нөлөөлөл байсаар байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний хараат бус байдал хангагдахгүй байх шалтгаан болдог. Тэгэхээр хараат бус байдал, олон ургалч байдлыг бэхжүүлэх шаардлагатай. Мөн уг байгууллага нь ёс зүйтэй, ил тод байх ёстой. Эдгээр зохицуулалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал болгосон хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тусгасан” гэв.

Өмнөх мэдээ

БНСУ, АНУ агаарын цэргийн томоохон сургуулилтаа эхлүүлэв

Дараагийн мэдээ

Үнсээ ил задгай асгасны улмаас 200 га талбай түймэрт өртжээ

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

Үнсээ ил задгай асгасны улмаас 200 га талбай түймэрт өртжээ

Умайн хоргүй хавдрыг түлж, өсөлтийг зогсоох аргыг нэвтрүүлжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    34 хуваалцсан
    Хуваалцах 14 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.