Хятадын цахим сүлжээнд нийтлэгдсэн зураг асар их хандалт авчээ. Даваа гаригийн үд дунд гэхэд үл мэдэгдэх нисдэг биет нь “Weibo”-ийн хамгийн өндөр хайлттай сэдэв болжээ. Мөн энэ сэдвээр 400 мянга гаруй нийтлэл “Weibo”-д байна.
Уг биет гэрэлтэж байгаад эцэст нь манан мэт сарнин алга болсон байна. “Мананцартаж, гэрэлтсэн ямар нэг биет баруунаас зүүн зүгт ямар ч дуу чимээ гаргалгүйгээр хурдтай нисээд өнгөрсөн” гэж хүмүүс хэлжээ.
Зөвхөн Бээжин хотын иргэдээр тогтохгүй ойролцоох Тианжин, төв Шаньси, зүүн Шандунь зэрэг мужид ч нисдэг биет харагджээ.
“SpaceX” компани “Falcon 9” пуужинг Калифорни дахь Ванденберг сансрын хүчний баазаас Ням гарагийн 03:59 цагт хөөргөсөн. Энэ нь Бээжингийн цагаар 16:59 гэсэн үг юм. Ван Жуошиаогийн хэлснээр пуужингийн зам өмнө зүгт 53 градусын налууд байсан бөгөөд замынхаа хагаст хүрээд Хятадын хойд хэсгээр дайрахаар байжээ. Тиймээс нар жаргах, эсвэл нар мандахаас өмнө Хятадад үзэгдэхээр байсан. Хиймэл дагуул тойрог замд орсны дараа пуужин илүүдэл түлшээ асгадаг. Энэ үйл явцын улмаас пуужингийн эргэн тойронд үүл манан үүссэн байж болзошгүй.
Эх сурвалж: SCM