• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хятадын эдийн засаг дэлхийн ирээдүйг тодорхойлно

2024-01-23
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

2024 оныг Хятадын эдийн засгийн хувьд агшилтын жил болно гэж шинжээчид таамаглаж байна. Хятадын эдийн засгийн өсөлт бол зайлшгүй зүйл гэж олон 10 жил үзсэн. Тус улсын соёлын нөлөө,  геополитикийн амбиц, хүн ам гэх мэт бүх зүйл нь улам бүр томорсоор дэлхий ертөнцийг Хятадаар төсөөлөхүйц хэмжээнд хүрээд байв. Гэвч өдгөө Хятадын эдийн засаг ганхаж, агших төлөвтэй байгаа аж.

Хятадын эдийн засаг ганхаж буйн хамгийн тод жишээ бол тус улсын дефляцийн асуудал улам хурцадсан явдал.

Америкчууд инфляцидаа санаа зовж байхад дэлхийн нөгөө бөөрөнд хятадууд дефляцийн улмаас бухимдаж байна. Хэрэглээний үнийн индекс сүүлийн гурван сарын хугацаанд буурсан нь 2009 оноос хойших хамгийн урт үргэлжилсэн дефляци болжээ. Энэ нь Хятад улс эдийн засагтаа дорвитойхон бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай болсны илрэл юм.

“Хятадын дефляци бол итгэл найдварын уналт, өөдрөг үзлийн уналт” гэж Кларемонт МакКенна коллежийн улс төрийн шинжлэх ухааны профессор Минсин Пэй хэлжээ.

Хятадын эдийн засаг уналтад орж буй нь дэлхийн зах зээлд хүчтэй нөлөөлж байна. Энэхүү таагүй байдалтай тэмцэхийн тулд Бээжин ямар арга хэмжээ авч буй нь хүн төрөлхтөний ирэх он жилүүдийг тодорхойлно.

Дефляци нь инфляциасаа илүү аймшигтай аж. Бараа бүтээгдэхүүн хомс, эрэлт их үед инфляци үүсдэг. Хүмүүс худалдан авалт хиймээр байсан ч бараа бүтээгдэхүүн нь хангалттай бус гэсэн үг. Гэтэл дефляци нь эсрэгээрээ их хэмжээний бараа үйлчилгээ байсан ч эрэлт хангалттай бус байхыг хэлнэ. Үүний улмаас бизнес эрхлэгчид үнээ бууруулахаас өөр аргагүйд хүрдэг.

Хятадад өнгөрсөн зунаас дефляци эрчимжжээ. Тодруулбал, долдугаар сард хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар буурсан. Наймдугаар сард гахайн махны үнэ огцом буурч, 10, 11, 12 дугаар саруудад нийт үнийн индекс буурч эхэлжээ.

Сүүлийн үеийн мэдээллээс харахад хүнс, эрчим хүч гэх мэт тогтвортой ангиллын бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс ердөө 0.6 хувиар өссөн байна.

Хятадын гол асуудал бол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25-35 хувийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарын өр юм. Хэт их бүтээн байгуулалт хийсэн он жилүүд Хятадад бий. Энэ үед хүн амын тооноос хоёр дахин их хэмжээний орон сууц барьсан ч эсрэгээрээ иргэд нь өсч үржсэнгүй. Үл хөдлөх хөрөнгийн хямрал хятад айл өрхүүдийн балансыг сүйтгэж, эдийн засгийн бусад хэсэгт ч сөргөөр нөлөөлжээ.

2002 онд Холбооны нөөцийн сангийн даргаар ажиллаж байсан Бен Бернанке дефляцитай хэрхэн тэмцэх талаар чухал илтгэл тавьжээ. Тэрбээр бүхий л эрдмийн карьераа Их хямралыг судлахад зарцуулсан хүн юм. Түүний хэлснээр хэрэглээний үнэ жилд ойролцоогоор нэг хувиар буурахад л эдийн засгийн өсөлтийг олон жилээр тушиж чаддаг аж. Дефляцитай эдийн засагт мөнгө хомс байдаг тул өрийг төлөхөд илүү төвөгтэй болдог бөгөөд үүнийг “өрийн дефляци” гэж нэрлэдэг.

Дефляцийг эмчлэх бус урьдчилан сэргийлэхэд улс орнууд анхаарлаа хандуулах хэрэгтэй аж.

Дефляцийн урхинд орсон улсын хамгийн сүүлийн жишээ бол Япон. Их хэмжээний өр, хүн амын хөгшрөлтийн улмаас тус улс 1990-ээд онд эдийн засгийн уналтад орж байв. Японоос сургамж авах зүйл нь “Нэгэнт дефляци үүссэн бол түүнээс гарах цорын ганц арга нь өрийн бүтцийн өөрчлөлт хийх арга” аж.

Тиймээс Хятад улс ч бас ийм ажлыг хурдхан эхлүүлэх шаардлагатай. Гол асуудал нь Коммунист нам үүнд бэлэн үү гэдэгт байгаа юм.

Хэрвээ Хятадын эрх баригчид Бернанкаас зөвлөгөө хүсвэл тэр эрс тэс арга хэмжээ авахыг анхааруулна. Нисдэг тэргээр бэлэн мөнгө цацаж, хүмүүсийн зарцуулалтыг нэмэгдүүл гэнэ. Зөвхөн эрэлтийг нэмэгдүүлэх замаар дефляцийг дарж чадна. Гэвч Covid-19-ийн үед ч Хятад улс иргэддээ ийм төрлийн дэмжлэг үзүүлээгүй.

Мэдээж Хятадын эрх баригчид зүгээр суугаагүй. Тухайлбал, өнгөрсөн жил банкууд болон төрийн өмчит бизнесүүдийн санхүүгийн нөхцөлийг сулруулах арга хэмжээ авлаа.

Удирдагч Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ эдийн засгийн хямралын талаар ил тод дурдсан нь анхны тохиолдол болсон. Гэвч тэр хүмүүст шууд бэлэн мөнгө тараах арганд итгэлгүй байна. Тэр өөрийн гэсэн эдийн засгийн дэг журмыг хөгжүүлэхийг хүсч байна. Айл өрхүүдэд мөнгөний чек өгөх буюу урт хугацаандаа үр өгөөжөө өгөхгүй арга нь барууныхны алдаа аж.

Тус улсад зөвхөн эдийн засаг төдийгүй бүх төрлийн орон зай хумигдаж байна. Хүн амын бууралтыг энд дурдах гэсэнгүй. Үүнд урлаг, оюунлаг салбар, хувь хүний илэрхийллийн олон хэлбэр, хувийн бизнес зэрэг багтана. Хятад хүмүүс сэтгэл дундуур байгаагаа шууд илэрхийлж чадахгүй, оронд нь кодоор хоорондоо ярьдаг цаг үед амьдарч байна.

Хятадын эдийн засаг хумигдлаа гээд АНУ-д ямар ч сорилт үүсгэхгүй гэсэн үг биш. Ши Жиньпин хаана хөрөнгө оруулалт хийхээ мэднэ. Тэр цэргийн салбарын хөрөнгө оруулалтаас буцахгүй. Цахилгаан машин, батерей, нарны зай зэрэг технологийн салбарын хөрөнгө оруулалт ч бас буурахгүй.

Өөрөөр хэлбэл, Хятад улс тэмцлээ илүү сонгодог хэлбэрт шилжүүлж, эдийн засгийн давуу талаа хүчтэй хамгаална гэж эдийн засгийн шинжээчид дүгнэжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Өмнөх мэдээ

Хойд Солонгосын пуужин VS АНУ-ын “Патриот” систем

Дараагийн мэдээ

Хятад, Кыргызстаны хил дагуу 7.1 магнитуд газар хөдлөв

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Хятад, Кыргызстаны хил дагуу 7.1 магнитуд газар хөдлөв

Үндэсний үйлвэрлэлийн үнийн хөөрөгдөл

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.