Хятадын Гадаад хэргийн яам Евро-Азийн хэрэг эрхэлсэн төлөөлөгчөө Орос, Украин, Польш, Герман, Франц зэрэг орнуудад Бямба гаригаас эхэлж илгээнэ. Хятадын хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурлаараа дипломат Ли Хуйг илгээхээр төлөвлөж буйг зарлалаа.
Ли Хуй нь ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан ба өнгөрсөн жил Орос, Украин зэрэг улсуудад айлчилж байсан.
Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь түрэмгийллийг зогсоож “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах” юм.
Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин одоогийн хамгийн чухал зүйл бол энх тайвныг сэргээх ба хэлэлцээр хэдий чинээ хурдан явагдана төдий чинээ хохирол багасна гэдгийг онцлов. Мөн Украины нөхцөл байдлыг намжаахын тулд Хятад үүргээ гүйцэтгэн дипломат ажиллагаа явуулж, зөвшилцөлд хүрч, ухаанаараа хувь нэмрээ оруулна гэлээ.
Эх сурвалж: CNN