Хүн төрөлхтний нэг жилийн махны хэрэглээ 360 сая тонн. Энэ том тоог ойлгоход илүү хялбар болгох зорилгоор амьтдын жингээр тоо толгойг нь тооцож, дараа нь нэг өдрийн тоог дундажлан гаргав. Ингэхдээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) (2023)-ын өгөгдөл дээр тооцоолов.
Махны зорилгоор нэг өдөрт нядалдаг амьтдын тоо толгой.
Өдөрт 900 мянга орчим үхэр нядалж байна. Хэрэв үхэр 2 метр урттай, бүгд бие биеийнхээ араас цуварна гэж үзвэл энэ цуваа 1800 километр урт үргэлжлэх байсан.
Тахианы хувьд өдөрт 202 сая. Хэр том тооны талаар ярьж байгааг ойлгохын тулд илүү нарийвчилбал минут тутамд 140,000 тахиа нядалж байна гэсэн үг.
2023 онд манай улс урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоолуулсныг дэлхийн махны хэрэгцээнд тооцож үзвэл.
- Адуу 4.8 сая
- Үхэр 5.3 сая (6 өдөр)
- Тэмээ 473.9
- Хонь 29.4 сая (17 өдөр)
- Ямаа 24.6 сая (17 өдөр)
Монгол улс дэлхийн үхрийн махны хэрэгцээг ердөө 6 өдөр хангах бол хонь, ямааны махны хэрэгцээг 17 өдөр л хангах юм байна.
Махны хэрэглээг бууруулснаар ямар ашиг тустай вэ?
Махны үйлдвэрлэл нь байгаль орчин, ан амьтан, эрүүл мэндэд хэд хэдэн томоохон сөрөг нөлөө үзүүлдэг байна.
- Уур амьсгалын өөрчлөлт
- Мал аж ахуйн антибиотикийн хэрэглээ нь антибиотикт тэсвэртэй нянгийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг
- Олон тооны халдварт өвчин амьтнаас үүсдэг. Махны үйлдвэрлэлийн янз бүрийн байгууламж дахь нөхцөл нь эмгэг төрүүлэгч бичил биетний мутаци, тархалтад тохиромжтой орчин болж өгдөг