• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хүний аз жаргалгүй байдлын 8 гол шалтгаан + Сэтгэл засалчийн зөвлөгөө

2024-01-31
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Амьдралын хором мөч бүр аз жаргалтай, баяр хөөртэй байх боломжгүй. Харин удаан хугацаанд аз жаргалгүй яваа ч чухам юунаас шалтгаалж буйг мэдэхгүй байвал өөрийгөө танин мэдэж, зүрх сэтгэлээ ойлгохыг хичээгээрэй. АНУ-ын Анагаах ухааны доктор, сэтгэл засалч Хайди Моава үйлчлүүлэгч нартаа явуулсан судалгаа, арваад жилийн туршлагадаа үндэслэн хүний аз жаргалгүй байх ерөнхий шалтгаануудыг нэрлэж, дараах мэргэжлийн зөвлөгөөг хүргэжээ. 

#1 Та сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлтэйгээ тэмцэж байгаа

Сэтгэцийн эрүүл мэндийн аливаа асуудлыг шууд тодорхойлох боломжгүй ч ямар нэг бэрхшээл байгаа эсэхийг та мэдрэх л болно. ДЭМБ-ын судалгаагаар 4 хүн тутмын нэг нь амьдралынхаа тодорхой үе шатанд сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлтэй нүүр тулдаг бөгөөд өдгөө 350 сая хүн сэтгэл гутралаас болж шаналж байна.

#2 Таны траума, сэтгэлийн шархаа эдгээгүй 

Олон хүн сэтгэлийн шархаа даван туулж, эдгэж амжаагүйгээсээ шалтгаалан аз жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч чаддаггүй. Сэтгэлийн шархтайгаа нүүр тулж, өөрийгөө хайрлаж, эдгээж, хүлээн зөвшөөрөхөд хугацаа шаардагдахыг хүлцээрэй.

#3 Та өөрийгөө бусадтай харьцуулдаг 

Өөртөө хэт өндөр шаардлага тавьж, байж боломгүй төгс амьдралыг хүсэн, эргэн тойрон хийгээд танихгүй ододтой өөрийн амьдралыг харьцуулах нь хүний аз жаргалгүй байх гол шалтгааны нэг билээ.

#4 Гэр бүл, найз нөхөд, хүрээлэл, нийгмийн зүгээс дарамт шахалт мэдэрдэг 

Хүрээлэн буй хүмүүсийнхээ хүлээлт шаардлагад хүрч чадахгүй байх мэдрэмж хамгийн хэцүү. Ялангуяа гэр бүлээ бид сонгох боломжгүй учраас гэр бүлийн хортой харилцааг даван туулахын тулд хичээл зүтгэл, эр зориг хэрэгтэйг санаарай.

#5 Та нэгэн хэвийн амьдралаасаа уйдсан

Өдөр тутмын ажил мэргэжил, хийдэг дадал, өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг зүйлсээсээ таашаал авахгүй байх хүний аз жаргалгүй байдалд шууд нөлөөлдөг. Амьдралаа өөрчилмөөр, ахиц дэвшил өөрчлөлт хийхийг хүсэж байгаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй байх нь сэтгэл гутралд хүргэх болно.

#6 Та санхүүгийн асуудалтай 

Хүн наад захын хэрэгцээ буюу өдөр тутмын амьдралаа хангахад хэрэгцээтэй зүйлсээ худалдан авах санхүүгийн боломжгүй бол цааш хөгжих, суралцах, аз жаргалтай амьдрахад хүндрэлтэй нь ойлгомжтой биз ээ.

#7 Та сэтгэцийн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй 

Өөрийгөө ойлгох, сөрөг сэтгэл хөдлөлөө мэдрэн даван туулах, өөрийгөө болон эргэн тойрноо хайрлахын тулд бид сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай. Стресс гутралаас өөрийгөө хамгаалах, өдөр тутам зүрх сэтгэлээ чагнах, бясалгах, айдас дарамтын үед чухам хэрхэн ангалаас гарах талаар суралцах боломжтой юм шүү.

#8 Та эрүүл мэнддээ анхаардаггүй

“Бие өвдвөл сэтгэл өвдөнө” гэдэг үг бий. Түргэн хоол, дасгал хөдөлгөөнгүй хөшингө байдал, гар утсаа шагайсан нэгэн хэвийн амьдрал яваандаа сэтгэл гутралд л хүргэх болно.

Хэрхэн аз жаргалгүй мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, даван туулах вэ? 

Сөрөг бодлуудаа сонсож, хандлагаа өөрчлөх. Өөртөө гарц шийдэл гаргаж, аз жаргалгүй байдлын шалтгаанаа танин мэдэх, мэргэжлийн сэтгэл засалчид хандахаас эхлээрэй. “Би урт дараалалд зогсохыг үзэн ядаж байна” гэсэн бодлыг дахин боловсруулахад “Ийм урт дарааллын дараа ажлаа амжуулаад халуун кофе уух гоё байна даа” гэж хувиргаж болно. Бүх зүйлд өөр хандлага байдгийг санаарай.

Өөрийгөө хайрлаж, анхаарал халамж тавих. Сэтгэлээ сэргээх сонирхолтой зүйлс хийж, хөгжим тавин бүжиглэж, өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсээ хийх эрх чөлөөг өөртөө олгоорой.

Гадаа алхах. Залхсан, гутарсан, уйдсан, сэтгэлээр унасан үедээ гадаа гараад 10 минут алхахад л сэтгэл санаа сэргээд явчихдаг шүү дээ.

Эрүүл хооллох, дасгал хийх, хангалттай ус уух. Энгийн мэт боловч бодит үр нөлөөтэй эерэг дадлуудыг яг одооноос хэрэгжүүлж эхлээрэй. Омега 3, Д витамин бүхий хоол хүнс хэрэглэх нь сэтгэл зүрхийг амар амгалан, аз жаргалтай болгодог юм шүү.

Эх сурвалж: Choosingtherapy.com

Illustrations: Economics

Өмнөх мэдээ

Судалгаа: Альцхаймерын өвчин эмчилгээнээс “халдварласан” байж магадгүй

Дараагийн мэдээ

Саудын Араб улс 70 гаруй жилийн дараах анхны архины дэлгүүрээ нээх гэж байна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Саудын Араб улс 70 гаруй жилийн дараах анхны архины дэлгүүрээ нээх гэж байна

Пакистан залуу Тэйлор Свифтийн дуунуудыг нэрлэн Гиннесийн амжилт тогтоолоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    47 хуваалцсан
    Хуваалцах 19 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.