• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хүний нулимсанд түрэмгий занг бууруулах үйлчилгээтэй бодис агуулагддагийг судлаачид тогтоожээ

2023-12-22
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Хүний нулимсанд түрэмгий занг зөөлрүүлж, бууруулах үйлчилгээтэй бодис агуулагддагийг хэсэг эрдэмтэд тогтоожээ.

Тухайлбал эмэгтэй хүний нулимс эрчүүдийн эзэрхэг түрэмгий ааш авирыг 40 гаруй хувиар бууруулдгийг туршилтаар тогтоосон байна.

“Түрэмгий зан чанар буурсан нь бидний хувьд гайхмаар нээлт байлаа. Гэхдээ зөвхөн эмэгтэй хүнийх бус, бүх нулимс ийм үйлчилгээтэй гэж үзэж байна” гэж Израил улсын Вейзманы шинжлэх ухааны хүрээлэнгийн нейробиологийн профессор Ноам Собел ярьжээ.

Аугаа эрдэмтэн Чарльз Дарвин 1872 оны “Хүн ба амьтны сэтгэл хөдлөлийн илрэл” номдоо нулимсыг “ямар ч зорилгогүй” гэсэн анхны таамгийг дэвшүүлсэн байдаг.

Гэвч үүнээс хойш 150 жилийн хугацаанд эрдэмтэд нулимсыг эмзэг байдал, арчаагүй байдлын илэрхийлэл, нүднээс бактери цэвэрлэх үүрэгтэй гэх мэтээр олон янзаар тайлбарлаж байжээ.

Зарим амьтдын хувьд түрэмгийллээс өөрийгөө хамгаалахын тулд нулимс гаргадаг нь тогтоогдож байсан юм.

Харин энэ удаагийн судалгаагаар Собелын багийнхан уйтгар гунигтай кино үзээд уйлсан эмэгтэйчүүдийн нулимсыг цуглуулжээ.

Ингэхдээ туршилтад орох хүмүүст хүйс заагаагүй ч урилгыг хүлээн авсан хүмүүс нь бараг бүгд эмэгтэйчүүд байсан байна.

Тэднээс зөвхөн зургааг нь уйланхай буюу дундаж хүнээс илүү их нулимс гаргадаг шалтгаанаар сонгожээ.

Үүний дараа туршилтад оролцсон 31 эрэгтэйг хоёр хуваагаад нэг хэсгийнх нь уруулын дээд талд эмэгтэйчүүдээс цуглуулсан нулимсыг, нөгөө хэсэгт ердийн давсны уусмал түрхээд түрэмгий зан үйлийг өдөөх зорилготой компьютер тоглоом тоглуулсан байна.

Ингэхэд нулимс үнэрлэсэн эрчүүдийн түрэмгий зан ааш давсны уусмал үнэрлэсэн эрчүүдийнхээс 43.7 хувиар багассан байжээ.

Туршилтын үр дүнг Plos Biology сэтгүүлд нийтэлсэн байна.

Улмаар туршилтад оролцогчдын тархийг шинжлэхэд нулимс үнэрлэгчдийн тархины үнэр мэдэрдэг болон түрэмгий зан чанарыг тодорхойлдог хэсгүүдийн хоорондын үйл ажиллагаа илүү их идэвхэжсэн байжээ.

Собелын багийнхан нулимсны энэ чадвар насанд хүрэгчдийн нийгмийн харилцаанд төдийлөн нөлөө үзүүлдэггүй гэж дүгнэсэн байна. Харин бага насны хүүхэд өөрийгөө бусдын түрэмгийллээс хамгаалах зорилготой эволюцын үр дүнд бий болсон гэх таамгийг дэвшүүлжээ.

“Хүүхдүүд надад түрэмгий хандахаа боль гэж хэлж чадахгүй. Тэдний харилцах чадвар маш их хязгаарлагдмал, бас сул дорой байдаг. Тиймээс өөрт нь чиглэсэн түрэмгийллийг бууруулах зорилгоор уйлдаг болсон байж болзошгүй юм” гэж Собел тайлбарласан байна.

Түүний багийнхан одоо нулимсны энэ чадварыг агуулдаг бодисыг судалж илрүүлэх зорилготой байгаа гэнэ. Тэгвэл хүмүүсийн түрэмгий зан чанарыг бууруулах үйлчилгээтэй эм бий болгох ирээдүйтэй гэж үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian

Өмнөх мэдээ

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Өнөөдрийн сонсголын “гол дүр“ Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн нарын ГЭРЧҮҮД

Дараагийн мэдээ

Шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд 16 хүнийг АНУ-д сургахаар тохирчээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд 16 хүнийг АНУ-д сургахаар тохирчээ

6-12 дугаар ангийн сурагчид Даваа гарагаас цахимаар хичээллэнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.