Уг аяны хүрээнд Архангай аймгийн “Бөхбилэгт”дэвжээний багш дасгалжуулагч, бөхчүүд Хан-уул дүүргийн Үйлдвэрийн гудамжны замын цасыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажилласан аж.
Тэгвэл саяхан Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн”дэвжээний бөхчүүд нэгдэж, Хан-уул дүүргийн 120-ын автобусны буудлын арын замыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажиллалаа.
Тус аянд нэгдсэн “Бөхбилэгт” болон “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ бусад дэвжээддээ “Та, би, бид бүгдээрээ” нэг гэр бүл гэсэн сэтгэлээр орчны зам талбайгаа цэвэрлэж, аж ахуйн нэгж айл өрхүүдээ уриалах уг ажилд идэвхитэй оролцохыг хүсч байна гэж бөхийн холбооноос мэдэгджээ.