• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 7 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хөгжлийн бэрхшээлтэй 4200 гаруй хүүхэд сурч боловсорч чадахгүй байна

2023-04-14
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хороод хамтран хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч хөгжихөд тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцлээ.

Хамтарсан хуралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг удирдаж,  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

     Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт 11835 хүүхэд байгаагийн 8228 нь 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна гээд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, цэцэрлэг нийтдээ ес байгааг дурдаж, эдгээр сургууль, цэцэрлэгийн сурах орчин нөхцөл, багшлах боловсон хүчин, төсөв зардлын талаар танилцуулав.

Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал тусгай цэцэрлэгт 3.0 сая, тусгай сургуульд 2.7 сая төгрөг буюу ердийн цэцэрлэг, сургуулийнхаас гурав дахин өндрөөр төсөвлөж олгодог ч бодит өртөг нь 6-10 сая төгрөг болдог байна. Тусгай сургууль, цэцэрлэгт 2022-2023 оны хичээлийн жилд 1993 хүүхэд суралцаж буй бөгөөд тусгай сургуулийн нэг багшид 4.2, цэцэрлэгт 1.7 хүүхэд ноогдож байгаа юм.

     Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам”-д зааснаар багш, ажилтанд 30 хүртэл хувь, сайдын 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн  А/296 дугаар тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу 10 хүртэлх хувийн нэмэгдэл олгож байна.

Мөн, ердийн 1095 сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байгаагийн дээр 307 суралцагч явуулын багш нараар хичээл заалгаж байна. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 77.6 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.

Сайдын мэдээлснээр, 2-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдийн 36 хувь буюу цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3817 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа аж. Тэдний сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн голлох шалтгаан нь байнгын асаргаанд болон хэвтэрт байдагтай холбоотой байгаа юм.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 68 хувь нь зохих тохируулгатай орчин бүрдээгүй нөхцөлд суралцаж байгааг сайд мэдээлэлдээ онцолсон юм. Иймд тэрбээр, 2022 онд А/170 дугаар тушаалаар баталсан “Хичээл, сургалтын үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, хуваарилах заавар”-т хичээл, практикийн нийт зардлын 5.0 хувийг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид шаардлагатай тохируулгат хэрэглэгдэхүүнд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн 2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдснаас хойш 66 мэргэжлийн багш төгссөн бөгөөд энэ хичээлийн жилд 51 оюутан суралцаж байна. Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж байгаа талаар сайд танилцуулав.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх байгууллагад суурилсан тогтолцоог үйлчилгээнд суурилсан байдлаар шинэчлэх, санхүүжилтийг шийдвэрлэх санал, хувилбарыг боловсруулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах чиглэлээр 24 эрх зүйн актыг баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр 15 зүйл, 29 заалт тусгаад байгаа юм.

Салбар дундын уялдааг хангах үүднээс 2021 онд Боловсрол, шинжлэх ухааны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан аргачлалын хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй яамдын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, байгаа бөгөөд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хүнд болон хүндэвтэр хэлбэрийн, мөн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн цогц үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвийг турших ажлыг эхлүүлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсний дараа Hand Pro ХХК-ийн захирал Г.Оргилболд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Хүртээмж” платформынхоо хөгжүүлэлтийн талаар танилцуулсан юм.

 Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүртээмжгүй, тэргэнцэртэй хүнд зам талбай, дэд бүтэц хүртээмжгүй байдгийн зэрэгцээ төрийн болон бусад олон төрлийн үйлчилгээ заавал биеэр очиж авах шаардлагатай байдгаас шалтгаалсан хүртээмжгүй байдлыг тус платформоор багасгах юм. “Хүртээмж” платформ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүртгэл, мэдээлэл, статистик, тэдэнд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, цахим төрийн үйлчилгээний тухай болон хүртээмжгүй байдлын тухай мэдээллүүдийг агуулсан арав гаруй модультай байх аж. Мөн E-Mongolia болон бусад цахим системүүдтэй уялдаж ажиллах боломжтой байх юм.

Дараа нь сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Д.Батлут, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаа, багш, ажилчдын цалин хангамж, тусгай сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж байгаа төрийн бус байгууллага, эцэг эх, асрах хамгаалагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, соён гэгээрүүлэх, хөдөө, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэд, тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох боломж нөхцөлийг хангах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамруулах зэрэг олон талын асуудлыг хөндлөө.

Мөн ялгаварлан гадуурхалтыг арилгах, үүний тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах нийтлэг хандлагыг өөрчлөх шаардлагатайг онцолж, үүний тулд тэднийг нэрлэж буй нэршлээсээ эхлээд олон зүйлд анхаарч, нарийн нямбай хандах учиртайг сануулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яамдад боловсруулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон хөгжлийн асуудлаарх хуулийн төслүүдийг түргэвчлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалт, тохируулгыг оновчтой болгохыг зөвлөлөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ялгаатай хэрэгцээ бүхий хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахын тулд төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдан, ирэх 2024 оны төсөвт тодорхой зардлуудыг тусгах болон Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Боловсролын ерөнхий хуулийг яаралтай батлах ёстойг онцлов

Өмнөх мэдээ

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Дараагийн мэдээ

Соёл урлагийн байгууллагууд “Хаврын баяр”-аа тэмдэглэв

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Соёл урлагийн байгууллагууд "Хаврын баяр"-аа тэмдэглэв

Үндэсний үйлдвэрлэгчид “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    39 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.