Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өчигдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ.
Тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтлоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.
-Хүн амын амьжиргааны доод түвшин
-Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
-Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
-Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
-Инфляц
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос байгуулсан ажлын хэсэг дээрх хүчин зүйлсийг харгалзан 20 хувиар нэмэх боломжтой гэж үзсэнийг талууд дэмжлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.