• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хөдөө аж ахуйн бирж ченжүүдийн цуглуулсан түүхий эдэд завшөөрлийн бичиг өгч, хураамж авдаг нь хангалтгүй

2024-01-19
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ, Хөдөө аж ахуйн бирж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа, зөвхөн ченжүүдийн цуглуулсан түүхий эдэд хил, гаалиар гаргах зөвшөөрлийн бичиг олгож, хураамж авах ажил хийж байна гэв.

Тэрбээр, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус биржид хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа бодитоор ил тод, нээлттэй явагдаж байх, мөн улсын хэмжээнд бүх сумдад биржийн салбар ажиллаж байх зохицуулалтуудыг төлөвлөж байна хэмээн ярив.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнгөрөгч онд байгуулж ажиллуулсан “Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт, шалгалт хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийнхээ тайланг хэлэлцжээ.

“Засгийн газарт чиглэл” өгөх тухай Байнгын хорооны 2023 оны 07 дугаар тогтоолыг баталсан байна. Уг тогтоолоор дэлхийн зах зээлд ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ноос, ноолуурын боловсруулах салбарын технологи хөгжүүлэлт, хүний нөөцийг бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.

Мөн, Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцжээ. “Засгийн газарт чиглэл” өгөх тухай Байнгын хорооны 2023 оны 08 дугаар тогтоолыг баталсан байна.

Тогтоолд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, хил холболтын ажлыг эрчимжүүлэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон аж ахуйн нэгжүүдийн өр, төлбөрийг барагдуулах асуудлуудыг тусгажээ.

Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлын хүрээний салбар, байгууллагууд, холбогдох асуудлын талаар мэдээлэл, тайлан сонсож, шаардлагатай тохиолдолд Засгийн газарт чиглэл өгч ажилладаг. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн санхүүгийн бүтцийг оновчтой болгох, зах зээлийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, дотоодын сүү, сүүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, урамшуулал олгох хугацааг сунгах, газрын тос боловсруулах үйлдвэр, Дархан арьс ширний цогцолбор, Эмээлт эко аж үйлдвэрийн болон Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн 2022 оны 05, 07, 08 дугаар, 2023 оны 01, 03, 04 дүгээр тогтоолуудынхаа хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсжээ.

Эдгээр асуудлаар тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэж, гацааг арилгах, зохион байгуулалтыг сайжруулах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчныг сайжруулах талаар санал боловсруулах чиглэлээр тодорхой үүрэг, чиглэлийг Засгийн газар болон холбогдох байгууллагад өгчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Өмнөх мэдээ

Бямба гаргаас үйлчлэх нийтийн тээврийн шинэ чиглэлүүдтэй танилц

Дараагийн мэдээ

103 өдрийн турш Хамасын барьцаанд буй хүү 1нас хүрчээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

103 өдрийн турш Хамасын барьцаанд буй хүү 1нас хүрчээ

Гүрж улсын төв сүмд байсан Сталины зургийг буулгажээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.