Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун амьдралаас тасарчээ.
Тэрбээр, өнгөрсөн баасан гарагт /2024.01.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монголчууд ийм хямд үнэтэй мах идэж байна. Нэг ширхэг нь 1000 гаруй төгрөгний талх, 1кг гурил 1000 төгрөгний үнэтэй орон дэлхий дээр байхгүй шүү” хэмээсэн байна.
Ийн хэлснээрээ тэр амьдралаас дэндүү хол тасарсан гэдгээ харуулав. ХХААХҮ-ийн сайд гэртээ хэзээ мах, гурил, талх авсанаа мартсан байж болно. Гэхдээ ядаж ҮСХ-ноос гаргадаг долоо хоног тутмын үнийг мэдээлэлтэй танилцчихаад цэцэрхэж болох байв.
Түүнийг цэцэрхэхээс гуравхан хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 02-нд: Мах 12-16 мянган төгрөгийн үнэтэй. Харин гурил 2775-3979 төгрөг, “атар” талх 2446 төгрөгийн үнэтэй байгаа юм.