• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Х.Нямбаатар: Шуналтай машины ченжүүд ашиг орлогоо л бодож байна

2024-02-08
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд өнөөдөр /2024.02.08/ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар автомашины улсын дугаар олголт хийгээд нийтийн тээврийн үйлчилгээний үнийг 1000 төгрөг болгох зэрэг асуудлуудыг оруулж хэлэлцүүлэх юм. Энэ асуудалтай холбогдуулж дараах мэдээллийг өглөө.


Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Ардчилсан намынхан автомашины ченжүүдтэй цуг улс төрийн акц хийж байна. Улсын дугаарын дээд хязгаар тогтоох асуудалтай холбоотойгоор.

Улаанбаатар хот 2013 онд 325 мянган тээврийн хэргсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянга болсон. Замынхаа уртыг нийслэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд 25 хувиар нэмэгдүүлсэн бол автомашин 100 дахин нэмэгдсэн.  Тийм учраас зовлонгийн шалтгааныг олж, ангижрах ёстой.

Импортын автомашины замбараагүй хэрэглээ түгжрэлийн гол шалтгаан болж байгаа. Улаанбаатарчууд амьдралынхаа нэг сарыг түгжрэлд зарцуулж байгаа.

Жилд 50 мянгаас дээш тооны автомашин импортоор орж ирж байгаа. Энэ янзаар явах юм бол 2025 онд ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй болж, тэг зогсолт болно.

Улаанбаатар хотод өчигдөр гадаадын зочид төлөөлөгчид ирсэн, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотойгоор бүх гудамжуудад тэг зогсолт болсон. Бид заавал хэн нэг хүний машин авахыг зогсоох гээд бизнесийг нь зогсоох гээд байгаа юм биш.  Бид энэ шийдвэрийг хэзээ нэг өдөр гаргана. Энэ гашуун шийдвэрийг  хэдий богино хугацаанд гаргаж байж, 2025 оны тэг зогсолтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, 725 мянга гэдэг тоон дээрээ  одоогийн машинуудаа илүү хурдан явуулах холбоос зам, тойрог зам, нүхэн замын төлөвлөлт хийхийг зорьж байна.

Та бүхэн санаж байгаа бол доор акц хийж байгаа хүмүүс бол импортын  машины татварыг нэмэхийн эсрэг Сүхбаатарын талбайд “приус” машин авч ирж шатааж байсан хүмүүс.  Манай сөрөг хүчин хэдэн машины шуналтай ченжүүд. Улс орон сүйрэх нь тэдэнд чухал биш. Зөвхөн өөрөө л ашиг орлого олж байвал улсын эрх ашиг нийтийн эрх ашиг гэдэг зүйл энэ хүмүүст огт байхгүй.

85 мянган автомашин явахаар төлөвлөсөн зам дээр 700 мянган автомашин явж байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Жил болгон автомашины тоо 50 мянгаас дээш хэмжээгээр нэмэгдвэл ойрын гурван жилдээ 1 сая машинтай болно. Өнөөдөр өрх бүр хоёр машинтай гэдэг судалгаа гарсан. Хүн машин авч болно, хориглоогүй.  Та хэн нэг хүнээс хуучин машиных нь дугаарыг худалдаж аваад хуучин машиныг нь устгалд оруулаад 720 мянга гэдэг тоон дээрээ эрчмийг сайжруулъя гэдэг дээр тархи толгойгоо ажиллуулъя гэж байгаа юм. Түгжрэлийн гүн хавцал руу чөлөөт уналтаар явж байна.

Дараагийн НИТХ-аанаар бидзарим  тээврийн хэрэгслийн албан татаврын хэмжээг бууруулах асуудлыг оруулж ирж батлуулна.

Улаанбаатар хот  1300 орчим км замтай. Зах зээлийнх нь өөрийн үнэлгээ 2 их наяд. Жил болгон 100 тэрбум төгрөгөөр замын арчилгаа хийж байж замынхаа үнэ цэнийг хадгалах ёстой. Бүх зам элэгдэл доройтолд орсон өөрийнх нь зах зээлийн үнэлгээ 400 тэрбум төгрөгөөр уначихсан байгаа.

Олон шийдэх асуудлууд байгаа. Бусад нөөцүүдээ шавхаж замын сангийн хөрөнгийг 100 тэрбум төгрөгт хүргэж засвар үйлчилгээгээ хийхийг зорьж байна.

Автобусны үйлчилгээний тарифыг 1000 төгрөг болгох асуудлыг оруулж байна.  Хэрвээ энэ асуудлыг НИТХ-наас дэмжиж баталбал иргэд цагийн хякгаралалтгүйгээр 1000 төгрөг төлөөд өдөртөө 4 удаа зорчих боломжтой болно. Одоогийн үйлчилгээний үнэ 500 төгрөг, 30 минут дотроо багтаж дамжин суувал үнэгүй. Гэхдээ зорчигчдын олонх нь картаа 3-4 удаа уншуулж байгаа. Тийм учраас уг нь энэ зохицуулалт иргэдэд их хэрэгтэй.

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмыг батлуулах гэж байна. Хувийн сектортой ойлголцсоноор 350 автобусыг 7 жилийн хугацаатай лизингээр өгөхөөр шийдвэрлэсэн. Сар бүрийнхээ эргэн төлөлтийн графикийг батлуулаад явж байна. Ингэснээр автобусаа үнэ төлбөргүй хэрэглүүлэх биш жил бүр 25 тэрбум төгрөг санд орж ирж, санд төвлөрсөн хөрөнгийг эргүүлэн шинэ автобус авдаг эргэлтэд орно.

Нийтийн эзэмшлийн зогсоолыг барьж байгуулах тухай асуудлыг мөн оруулна. Улаанбаатар хотод зогсоол хайсан хий эргэлтүүд маш их үйлдэгддэг. Өдөрт 3 сая зорчилт хийгддэг бол нэлээд хэсэг нь зогсоол хайдаг. Нийтийн эзэмшлийн авто зогсоолыг шинээр барьж байгуулах асуулдлыг НИТХ-наар батлуулах.

Нийслэлийн нутаг дэвсгэр дээр амьтны хүрээлэн ажиллуулах журам байдаггүй. Журмыг мөн батлуулна.

Өмнөх мэдээ

Бэлхийн эцсийн буудал дээр төрийн цахим үйлчилгээний “хурдан” цэг байгууллаа

Дараагийн мэдээ

Тэргүүн хатагтай хүйтэн сэтгэл гаргаж, татгалзаж чадаагүй

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Тэргүүн хатагтай хүйтэн сэтгэл гаргаж, татгалзаж чадаагүй

Явган шуурга шуурна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.