Нийслэлийн Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны 12 давхар орон сууцны цахилгаан шат гацсанаас 66 настай эмэгтэй агааргүйтсэн гэх дуудлага өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний 11:28 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж 66 настай иргэн Ц -г цахилгаан шатнаас эсэн мэнд гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.