Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байгаа талаар news.mn сайт өмнө нь мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Н.Төгсцогтыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр саатуулсан юм.
Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, Н.Төгсцогтыг саатуулахгүйгээр шалгаж байгаа. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Н.Төгсцогтын хувьд 2014 оны намар АНУ-ын Лос-Анжелесыг зорьж, сонирхогчдын боксын рингэнд хүч үзэх болсон. Клубынх нь залуус түүнийг King Tug гэж хочилдог. Тэрбээр “Хэн нэгэн намайг битгий буруутгаасай гэж хүсч байна. Мэргэжлийн спорт гэдэг ямар ч тамирчны хувьд том боломж, том завшаан байдаг шүү дээ” гэж Н.Төгсцогт хожим ярьсан байдаг. Н.Төгсцогт 17-хон настайдаа дэлхийн аваргаас медаль зүүж, 20 настайдаа Лондонгийн олимпийн рингэнд аваргын төлөө өрсөлдөж байв.