2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Тэрбээр дараах таван үзүүлэлтийг онцлов.
- 2023 оны эхний гурван улирлын дараах байдлаар улсын эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй гарсан
- Валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш тогтворжсон
- Өнөөдрийн байдлаар инфляц 8.6 хувьтай байна
- Инфляц нэг оронтой тоо руу орж ирсэн
- Мах махан бүтээгдэхүүний үнэ буурсан зэргийг мэдээлэлдээ онцлон дурдлаа
Мөн “Мөнгөний хатуу бодлогын нэг сөрөг үр дагавар нь бизнесийн салбарын зээл гаралт бага гэсэн гомдол гарсан. Мөнгөний хатуу бодлого цааш хадгалах шаардлагатай байгаа.
Зургаа дээр хасах нэмэх хоёр нөхцөлийн зорилтот түвшинд хүрсний дараа мөнгөний бодлого зөөлөрнө. Энэ хугацаанд бизнесийн зээлийн олголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Үүнд Монголбанкнаас хэрэглээний өсөлтийг хэт хурдцыг хязгаарлах, бизнесийн зээлийн эх үүсвэрийг бий болгохоор ажиллана.
Энэ жил нийт нутгаар зудын эрсдэлтэй байгаа учраас энэ хаврын улиралд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хамаарч үнэ нь нэмэгдэх эрсдэлтэй байна. Тиймээс мах бэлтгэгч болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Хүнс үйлдвэрлэгчдийг дэмжихээр 125 тэрбум төгрөгийн хэмжээтэй хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжүүлнэ” гэлээ.