• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 7 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ч.Хүрэлбаатар: Гүтгэлэг, дайралтыг хийж байсан Х.Баттулга ил гарч ирлээ

2024-01-10
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ерөнхийлөгч асан Х.Баттулга газрыг гадаадын хөрөнгө оруулагчид 100 жилээр ашиглуулах хуулийг эсэргүүцсэн асуудлаар Ч.Хүрэлбаатар хариу тайлбар өглөө. Тэрбээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн Ч.Хүрэлбаатар бол Хятадын эрлийз, хурлийз гэсэн гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг 100 жилээр гадныханд олгох гэж байна гэх мэт олон төрлийн гүтгэлэг явуулсан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж энэ хуулийг хэлэлцүүлэхгүй байх асуудлыг УИХ-ын даргад орж ярьж байна. Миний хувьд Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбоотой нийт долоон удаа хориг авч байсан. Гэтэл Х.Баттулга ерөнхийлөгчийн суудлаас буусан ч найм дахь хориг ирж байх шиг байна. Энэ бүх гүтгэлэг, дайралтыг хийж байсан хүн гарч ирсэн учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэд хэдэн зүйл хэлье.

Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга мянгаараа ажиллаж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирж ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Тийм учраас Хөрөнгө оруулалтын хуулийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг оруулж ирэхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр оруулж ирсэн. Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Учир нь Монголд хүү өндөр байна. Гадны банк орж ирвэл өрсөлдөөн бий болж хүү буурч, зээлийн хүүд дарлуулж байгаа олон иргэн энэ дарамтаасаа сална. Гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон эмнэлгүүд, жалгаар нэг хаягдаж байгаа арьс ширийг боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулагчид Монголд орж ирээсэй гэж хүсч байна. Түүхий шахам анхны шатны боловсруулалт хийгээд гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэж хүсч байна. Үүний үр дүнд мянга мянган залуу өндөр цалин орлоготой болох боломж бүрдэнэ. Тиймээс аль болох богино хугацаанд энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна.

Би Ардчилсан намыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг ийм нам гэж бодож явж ирсэн. Өнөөдрийн Ардчилсан намын гишүүдийг хараад харамсаж байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж байгаа иргэдийн санаа, санаачилгыг бид дэмжих ёстой.

Аливааг хааж, боож байж Монгол Улс хөгжихгүй. Харин эсрэгээрээ хүний санал санаачлага, эрх чөлөөг дэмжиж байж энэ улс хөгжинө. Монгол Улсын Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яам байгуулж “Ч.Хүрэлбаатар аа, эдийн засгийн хөгжлийн асуудлаа хурдасга” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Унаад байсан эдийн засгаа босгоод авчихлаа. Төсвийн орлого давж биелсэн. Валютын нөөц тогтворжчихлоо. Гэхдээ гол нь уул уурхай, тээвэр гэсэн салбар дээр гол өсөлт явж байгаа учраас бусад салбаруудад эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа учраас  бусад салбаруудаа дэмжих Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай хэлэлцүүлж өгөх хүсэлт тавьсан. Маргаантай байгаа хоёр асуудалд тайлбар өгье. Нэгдүгээрт, газрын тухай асуудал. Ч.Хүрэлбаатар гадаадад 100 жилээр гадныханд өгөх гэж байна гэх гүтгэлэг тарааж байна.

Бодит байдал дээр 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хууль оруулахдаа хөрөнгө оруулалт хийсэн иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна, түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж хууль баталсан. Одоогоос 30 жилийн өмнө шүү. Угтаа Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталсан хууль. Би 30 жилийн өмнө МУИС-ийн багш байсан. Дараа нь 2013 онд энэ хуульд өөрчлөлт орсон. Ингээд газрыг хөрөнгө оруулагчдад 60 жилээр эзэмшүүлж, ашиглуулж болно гэж өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл эзэмшүүлж болно гэсэн үг нэмсэн. Мөн 40 жилээр нэг удаа сунгаж болохоор хуульчилсан. Гэтэл энэ хуулийг засах гэж оруулж ирж байгаа хүн рүү дайрч харлуулах гүтгэлэг тараасан. Тиймээс 2023 онд Эдийн засаг хөгжлийн яамнаас оруулж ирсэн хууль дээрээ эзэмшүүлэх гэсэн үгийг хасч, өөрчлөлт оруулсан. Энэ бүхнээс хэн санаачилж, хэн засч залруулж байгаа нь тодорхой харагдаж байна.

Дараагийн асуудал нь гадны хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нь нээж өгч байна.Гадаадын иргэдэд виз олгодог асуудлыг зохицуулдаг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль байдаг. Ингээд В1,В2, В3 гэсэн гурван төрлийн визийг хөрөнгө оруулагч нарт олгодог. Эхний В1 визийг Монголд хөрөнгө оруулсан компаний эздүүдэд олгодог. Дараагийн В2 визийг гүйцэтгэх удирдлагад нь, В3 ангиллийг төлөөлөгчийн газрын тэргүүн удирдлагад олгодог. Тиймээс хэн нэгэн гадны иргэн ирэнгүүт л шууд виз олгоно гэдэг бол гүтгэлэг. Монгол Улсын хуулийг үгүйсгэж, иргэдэд буруу мэдээлэл өгөх зорилго агуулж байна. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын хууль бол хөрөнгө оруулалтыг дэмжих ийм л хуулийн төсөл. Энэхүү өргөн мэдүүлсэн хуулийг таслан зогсоох гэсэн оролдлого гарч байгаа учраас бодит мэдээллийг өгч байна гэв.

Өмнөх мэдээ

55 цаг 15 минут мишок нүдэж Гиннесийн амжилт тогтоов

Дараагийн мэдээ

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Каннын наадмаас ч чухал нээлт энэ долоо хоногт болно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    39 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.