Нийслэлчүүдийн 60 хувь нь амьдардаг гэр хорооллын өрхийн дийлэнх нь шахмал түлшгүй, даарч зутарч байгаагаа цахим орчинд нийтэлсээр байгаа билээ.
Хаврын хүйтэн сэрүүн өдрүүдэд гэр хорооллын зарим айлууд гал алдаж байна. Хонон өнжин хүлээгээд ч шахмал түлш ирэхгүй, ирсэн нь олдохгүй, хүрэлцэхгүй байгааг гэр хорооллын зарим иргэд хэлж буй юм.
Мөн “Иргэдийг хэдэн удаа гал түлж, хэр хэмжээний түлш хэрэглэхийг нь хүртэл УБ хотоос зааж, хязгаарлаж байна. Жилийн жилд 4-5 дугаар сард хүйтэн сэрүүн байдгыг бүгд мэднэ. Гэтэл яагаад шахмал түлшээ иргэдэд хангалттай хэмжээнд түгээж, борлуулж чадахгүй байгаа юм бэ?” хэмээн гомдоллож байгаа иргэн цөөнгүй байна. Тиймээс шахмал түлшийг 2023 оны тавдугаар сарын 15 хүртэл гэрээт цэгүүдээр борлуулахаар болсон гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.