Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөр 2023 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан “Тэргүүний хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгж”, “Ажил мэргэжлийн аварга анги, байгууллагын дарга” нарт шагнал гардууллаа.
Хорих ангиудаас тэргүүн байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, хоёрдугаар байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, гуравдугаар байрт 433 дугаар хаалттай хорих анги шалгарчээ.
Харин “Хорих анги бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс” төрөлд тэргүүн байрт Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, хоёрдугаар байрт Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 445 дугаар нээлттэй хорих анги, гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги тус тус тодорчээ.