• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Шинэчлэгдсэн Хятадын шигшээ: Бид Монголын эсрэг сайн бэлдэх ёстой

2024-02-20
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг ирэх Пүрэв гаригт Хятадын Шиан хотод эзэн орны шигшээ багийн эсрэг 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх хариуцлагатай тоглолтыг хийнэ. Грек мэргэжилтэн Василис Фрагкиасаар удирдуулж, Б.Билгүүнээр ахлуулсан шигшээ баг өчигдөр/2024.02.19/ өмнөд хөршийг зорьсон. Хоёр баг сүүлд Ханжоугийн Азийн наадмын хэсгийн шатанд учраа таарахад Хятадын шигшээ нутаг дээрээ 89-50 гэсэн харьцаатай илүүрхсэн билээ. Угтаа эхний хагаст эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн ч хоёрдугаар хагаст Хятадын шигшээ оноо тасарч, ялалт байгуулсан.

Гэхдээ Монголын шигшээ баг энэ удаад илүү туршлагатай тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан. Тухайлбал, багийн ахлагч Б.Билгүүн, А.Ананд, А.Тэмүүжин, О.Эрдэнэцогт, Н.Батбаяр, О.Энхбаатар, энэ улирлын лигийн MVP М.Өлзий-Орших нар нэмэгдсэн. Өмнө нь Хятадтай тоглосон бүрэлдэхүүнээс А.Азбаяр, Г.Ган-Эрдэнэ, Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан, О.Оргил нар л бий. Ингээд бодохоор энэ удаагийн тоглолтын дүр зураг өөр байх нь ойлгомжтой.

Хятадын шигшээ баг ч бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлтийг хийжээ. Нийт 16 тамирчинг бэлтгэлд дуудсан бөгөөд үүнээс 12-ыг нь шигшнэ. Онцлох тоглогч гэвэл Ян Хансен болон Абуду Шаламу Абудурешити, Чи Лин, Лиао Саннин, Жиа И Жао, Рүйзэ Ван нарыг нэрлэж болно.

Ян Хансен

Өдгөө 18 настай Ян Хансен гэх залуу төвийн тоглогч нь 19 хүртэлх насны дэлхийн аваргаар тун сайн тоглож, 2027 оны NBA-ийн драфтад сонгогдох өндөр боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ. 2.16 метр өндөртэй тэрбээр нутгийнхаа Чиндао Иглез багт тоглодог бөгөөд лигтээ 15.6 оноо, 11.4 самбар дунджилж байна. Түүний адил Абуду Шаламу Абудурешити гэх 2018 оны NBA-д нэрээ өгч сонгогдож чадаагүй ч Голден Стэйт Уорриорсын зуны лигийн багт тоглож явсан залууг дуудагджээ. Уйгур гаралтай тэрбээр 2018 онд шигшээ багийнхаа хамтаар Азийн наадамд түрүүлсэн гэнэ.

2017 онд FIBA-аас түүнийг Азийн топ таван хүчний довтлогчийн нэгээр тодруулж байв.

Зүүн талд Абуду Шаламу Абудурешити

Мөн Чи Лин гэх 24 настай, хүчний довтлогчийн байрлалд тоглодог залуу өдгөө Хятадын лигтээ шуугиулж, ирээдүйн одоор нэрлэгдэж байгаа гэнэ. Тэднээс гадна дээр дурдсан шидэлт сайтай, жижиг довтлогч, хамгаалагчдыг дууджээ.

Ерөнхийдөө багийн дундаж өндөр хоёр метр гарсан баг Монголын шигшээг хүлээж байна.

Хятадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, серби мэргэжилтэн Александр Жоржевич дараах ярилцлагыг өгчээ.

-Хүн бүрийн анхаарал хандуулж байгаа зарим тоглогчид сонгогдоогүй.Шалтгаан нь юу вэ?

–Гэмтэл болон бусад шалтгааны улмаас зарим тоглогчид сонгогдоогүй. Өнгөрсөн жилийн бэлтгэлийн үр дүнг үргэлжлүүлэхийн тулд зарим тоглогчид энэ бэлтгэлд амжилттай оролцох ёстой байсан ч гэмтлийн шалтгааны улмаас бид ярилцсаны эцэст тэднийг эцсийн бүрэлдэхүүнд сонгоогүй. Бусад шалтгааны улмаас сонгогдох боломжгүй тоглогчид байгаа. Нөхцөл байдал нь тодорхой болвол тэднийг урьдынх шигээ гараа дэлгэн угтах болно. Тоглогчид өөрсдийгөө хөгжүүлж, баяжуулахын тулд шигшээ багийн олон улсын тэмцээний туршлага хэрэгтэй. Ямар ч төрлийн тэмцээн нь тэднийг сайжруулахад илүү тустай болохыг ойлгох хэрэгтэй.

-Энэ удаагийн тамирчдын жагсаалт өмнөхөөсөө нэлээд өөр болсон байна. Ямар учиртай юм бэ?

–Бид ялах хэрэгтэй ч ирээдүйгээ харах хэрэгтэй. Тиймээс бид энэ удаагийн бэлтгэлд илүү олон тамирчдыг дуудсан. Ийм маягаар зарим хуучин тоглогчид урьдчилан таамаглах боломжгүй шалтгаанаар тоглож чадахгүй бол залуу тоглогчид цаг тухайд нь байрыг нь нөхөж, багийн уур амьсгалд зохицож чадна. Гэхдээ ямар ч байсан хожиж, Азийн цомд оролцох эрхээ авах нь бидний зорилго.Үүний зэрэгцээ залуу тоглогчдод боломж олгох, олон улсын тэмцээнд аль болох хурдан туршлага хуримтлуулах нь бас чухал зорилт.

-Энэхүү Азийн урьдчилсан шатны тэмцээний зорилго юу вэ? Өрсөлдөгчид тань ямар байдалтай байна вэ?

–Бидний зорилго бол урьдын адил сонгон шалгаруулалтад ялалт байгуулж, Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авах. Япон зэрэг өрсөлдөгчид маань бүгдээрээ бидний хүндлэлийг хүлээсэн. Тэд өнгөрсөн жилийн ДАШТ-ийг зохион байгуулагч орны нэг учраас туршлага хуримтлуулж, Парисын олимпийн эрхээ авсан. Үүний зэрэгцээ бидний хоёр өрсөлдөгч болох Монгол, Гуамын эсрэг ч сайн бэлдэх ёстой.

-Дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг бид олж мэдсэн.Шалтгаан нь юу вэ?

–Тийм ээ, бид дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлсэн. Бид сагсан бөмбөгийн философийг байнга хуваалцаж, сагсан бөмбөгийн системээ дамжуулж, дараа нь хамтарсан талуудаас санал авч, тэднээс суралцах хэрэгтэй байх. Дасгалжуулагч Жианжүн бидэнтэй нэгдсэнд маш их баяртай байгаа. Түүний дасгалжуулагчийн туршлага маш үнэ цэнэтэй. Сагсан бөмбөгийн тухай ойлголтыг дамжуулах нь дасгалжуулагчийн үндсэн үүргүүдийн нэг бөгөөд үүнд бид баяртай байна. Дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх нь тоглолтын үр дүнг сайжруулах, тоглогчдыг илүү сайн сургах зорилготой. Ингэснээр тоглогчид шигшээ багийн бэлтгэлийн дараа лигтээ эргэн ирж, илүү сайн тоглох боломжтой болно.

Өмнөх мэдээ

“Түлш тасарснаас өвс, тэжээлээ татаж чадахгүй, зудад нэрвэгдсэн”

Дараагийн мэдээ

Эрчим хүчний импорт 85 МВт-аар өсчээ

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Эрчим хүчний импорт 85 МВт-аар өсчээ

Томилгоот бүлэг 468 тонн тэжээл хүргэж, 220 айлыг нүүлгэжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.