• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

2023-12-26
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Арванхоёрдугаар сарын эхээр нийт нутаг олон жилийн дунджаас хүйтэн байсан бол ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч байгаа билээ. Энэ талаар УЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмонгоос тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн хүйтрэлтээр Увс аймгийн Зүүнговь суманд -50 хэм хүртэл хүйтэрсэн. Их хүйтрэлтийн араас дулаарах нь хэвийн үзэгдэл. Ойрын өдрүүдэд Алтайн уулархаг нутгаар +3 хэм хүртэл дулаарч байгаа. Ихэнх нутгаар арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл энэ дулаан хадгалагдах төлөвтэй байна” гэлээ.

Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно, 27-нд ихэнх нутгаар цас орохгүй, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар цас орно.

2023 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +3…-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

Нийт нутгийн өвөлжилт, зудын байдлын талаар Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг:

-Арав хоног тутамд хийсэн цасны зургаар арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна. Зудын үнэлгээ хийхэд 15 аймгийн 89 сум цагаан зудын байдалтай, 14 аймгийн 63 сум цагаанаар зудархуу буюу улсын хэмжээнд нийтдээ 150 гаруй сум цас их орсон, нягтарч хатуурсан зудын байдалтай байгаа. Үүний хажуугаар бас огт цасгүй мөртлөө өвөлжилт хүндэрч байгаа сумд нэлээн байна. Тэрийг бид хар зудын нөхцөл үүссэн гэж үздэг. Түүнээс гадна зарим нутгуудад арваннэгдүгээр сарын эхээр цас орсны дараа дулаараад хайлмагтаж, өнгөн хэсэг нь мөстсөнөөс болж бидний нэрлэдгээр  шилэн зуд нүүрлэсэн байгаа.

Бид өнгөрсөн зуны ган зуншлагын байдал, орсон цасны хэмжээ, цаг агаарын урьдчилсан мэдээн дээр үндэслэж байгаад зудын эрсдлийн зураг гэж гаргадаг. Энэ зургаа мөн арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар шинэчлээд үзэхэд нийт нутгийн 90 гаруй хувьд нь зуд болох өндөр эрсдэлтэй, цаашдаа өвөлжилт хүндрэх магадлалтай байна.

Цасан бүрхүүл нь өдрийн цагаар нарны туяанд гэсээд шөнөдөө буцаж хөлдөөд байгаа нь Засгийн газрын ангилснаар төмөр буюу шилэн зуд гэсэн ангилалд орчхоод байгаа юм. Энэ нь малын бэлчээрийг улам бүр хүндрүүлж мал бэлчээртээ эцэж, хөлдөж дагтаршсан цасны дороос юм олж идэх ч боломжгүй хүнд нөхцөлд оруулдаг. Малчид маань өвс тэжээлээ чадлынхаа хэрээр бэлтгэж, өвлийн бэлтгэлээ базааж байгаа. Гэхдээ одоо дөнгөж өвлийн эхэн сар болж байна. Цаашлаад хамгийн хүйтэн нэгдүгээр сар хүлээж байна. Тавдугаар сар гартал ногоо үзэхгүй, урт хавар хүлээж байгаа учир зөвхөн мал сүрэг гэлтгүй өөрсдийн бие, эрүүл мэнддээ анхаараарай” гэлээ.

Өмнөх мэдээ

2025 онд ашиглалтад орох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр жилд 18 сая метр куб усыг Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ

Дараагийн мэдээ

“Монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжинэ”

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

"Монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжинэ"

Иран генералын үхлийн төлөөсийг Израиль төлнө

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.