“Зарим аж ахуйн нэгжийн хувьд хүнд үе байсан. Зарим хүний хувьд ажилд орж наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байсан. Эдгээр асуудал миний тархи толгойд эргэлдсэн хэвээр байна. Бид эдийн засгийн сэргэлтийн эрчийг идэвхжүүлэх болно” гэж Ши Жиньпин хэлжээ.
Тус улсын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшиндээ хүрч буурсан байна. Тус үзүүлэлт 2023 оны ихэнх хугацаанд сул байжээ. Өнгөрсөн оны эхний улиралд үйлдвэрлэлийн салбар богинохон хугацаанд идэвхжсэн. Гэвч үүний дараа тасралтгүй буурчээ.
Энэ мэтчилэн Хятадын эдийн засгийн салбарт үл хөдлөх хөрөнгийн уналт, залуусын ажилгүйдэл, орон нутгийн засаг захиргааны санхүүгийн дарамт зэрэг олон асуудалд нэрвэгдсэн юм. 2024 онд тус улс эдийн засгийн өсөлтөө сэргээж, төсөв, мөнгөний бодлогыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: CNN