“Энэ хулгай луйврыг анх илчилсний төлөө, энэ монголын баялгийг хувааж иддэг схемийг гаргаж ирсний төлөө олон асуудал дээр гүтгэлгэд өртсөн. Үүнийг би өнөөдөр баримттайгаар няцааж өгөх гэж байгаа юм. Нүүрсний сонсгол гэдэг энэ асуудлыг Б.Энхбаяр дарга зохион байгуулахдаа жижиг таван толгойн асуудал дээр намайг зарлаж, олон удаа дуудсан. Би ирээд л сууж байсан. Жижиг таван толгой дээр надад ямар ч асуудал байхгүй байна гэдгийг түр хорооны шинжээч нар ярьсан.
Гэхдээ энэ асуудлыг ярилцах явцад Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниуд байна гэдэг зүйлийг олон нийтэд зарласан. Би Монгол улсын их хурлын хууль зүйн байнгын хороо, ёс зүй сахилга байнгын хороонд хандаж, үнэхээр энэ дурдагдсан, сонсгол дээр ярьсан энэ компаниуд надад ямар хамааралтай юм. Ямар хувьцаа эзэмшдэг юм. Ямар хувь нийлүүлсэн юм. Гүйцэтгэх эрх мэдэлд нь юу байгаа гэдгийг тодруулахаар хоёр байнгын хороонд хүсэлт тавьж УБЕГ-аас холбогдох лавлагааг авсан байна. Та нар тэр зарласан компаниуд дотор миний эхнэр хүүхэд, ах дүү нарын хамаарал байхгүй гэдгийг монгол улсын их хуралд бүртгэлийн байгууллага нотолж өгсөн”.