• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Эдийн засагт ҮҮР ЦАЙВ!

2024-01-08
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байдаг. Тэрбээр тэр үедээ Монгол Улсын Ерөнхий сайд болно гэж бодож явсан эсэхийг хэлж мэдэхгүй. Эр хүн болгоны дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хойно.

Гэхдээ Ерөнхий сайд болсныхоо дараа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигтэй уялдуулж танхимынхаа бодлогыг боловсруулж ажилласан нь бол үнэний талтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо тэр өөрийнхөө боловсруулсан “замын зураг”-ийнхаа дагуу ажилласан. Тэрхүү урт хугацааны замын зургийн урьдатгал нь Шинэ сэргэлтийн зургаан бодлого юм. Магадгүй тэр ч бас У.Хүрэлсүхийн адил хананд зургаа хадуулах төдийхнөөр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон бүрэн эрхийн хугацаагаа өнгөрөөхийг хүсээгүй нь лавтай.

У.Хүрэлсүхээс засгийн тамгыг нь хүлээж авах үед Л.Оюун-Эрдэнийг энэ “өндөрлөгт” хүрч чадна гэдэг магадгүй МАН-ынхан ч итгээгүй биз. Өөрийнх нь хүрсэн “өндөрлөг”-өөс харвал улс төрийн хувьд “тэн татах хэмжээний” тэнхээтэй ч болсон байна, зоригтой ч болсон байна.

Нэгэнтээ тэрбээр “Алсын  хараа-2050” бодлого боловсруулсан шалтгаанаа р тайлбарлахдаа “Хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарч, орлогын тэгш бус байдал бий болж, баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, засаглалын тогтворгүй байдал үүсч, урт хугацааны бодлого алдагдаж, авлига, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлст эрсдэл үүсэх болсон нь нууц биш” гэж байв. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн тамга барьсан өнгөрсөн гурван жилийг товчхон дүгнэхэд алдагдсан шударга ёсны эрэлд гарсан он жилүүд байв.

Засгийн газрын тэргүүн болгон хэзээ сайн нэртэй байлаа. Тэр тусмаа Монголын хамгийн баян мафиудын эрх ашиг дээр гишгэчихсэн нь эсэргүүцэл тэмцэл, жагсаал цуглаандаа тулсан.

Үндсэндээ, өнгөрсөн  30 жилд Монголын эдийн засгийг нь хууль шүүхтэй нь, хууль шүүхийг нь хууль тогтоох байгуулагатай нь, хууль тогтоох байгууллагыг нь гүйцэтгэх засаглалтай худалдаад авчихсан, өөрсдийгөө төр гэж ойлгодог цөөн хүн, цөөхөн гэр бүлд шударга ёс гэж байдгийг тэр ойлгуулсан нь түүний үлдээсэн “өв” байлаа. Юм үнэнээрээ байх сайхан, үнэндээ  олныг бухимдуулсан, шуугиулсан олон, олон дуулианд хэргийн гол шүгэл үлээгч нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байсан нь худлаа биш л дээ.

Магадгүй  хувь хүнийхээ хувиар, улстөрчийн хувиар анд нөхдийнхөө авлига, хулгайг сөхөхөд амаргүй бас хүндхэн байсан нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд хайчин галын дунд байсан түүнд ганц сонголт, ганц асуулт байсан нь: Намаа бодох уу, улсаа бодох уу. Журмын нөхдийнхөө талд гарах уу, шударга ёсны төлөө зогсох уу?!  Энэ асуултад Л.Оюун-Эрдэнийн өгсөн хариулт нь: “Авлигатай тэмцэнэ гэдэг анд нөхөдтэйгөө хийх тэмцэл юм. Авлигатай хийх тэмцлээсээ би алхам ч ухрахгүй ээ” гэх үг.

Түүний авлигатай хийх тэмцлийн үр дүн тэгээд юу байв аа. Тэгвэл энэ асуултын хариултыг эдийн засгийн үзүүлэлтүүдээс харъя.

  1. 2023 онд экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрлээ.
  2. 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдуулжээ.
  3. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа.
  4. Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад оров.
  5. Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
  6. Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа.
  7. Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрлээ.
  8. Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650,000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо.
  9. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165,000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоолоо.
  10. Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.
  11. Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.

Эдийн засгийн энэхүү үзүүлэлт бол Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 3 жил намаа биш улсаа бодсоны үр дүн байв.

Өмнөх мэдээ

Газын зурвас дахь дайны гуравдугаар үе

Дараагийн мэдээ

Б.Гончигсүрэн начин, Д.Цэрэнням заан нар энэ оны анхны түрүүгээ хүртлээ

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Б.Гончигсүрэн начин, Д.Цэрэнням заан нар энэ оны анхны түрүүгээ хүртлээ

"НҮБ-аас өгсөн зөвлөмжүүдийг Засгийн газар зүгээр л мартсан байна"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.