Түүхийн хувьд дэлхийн хамгийн том эдийн засаг нь олон улсын гадаад худалдааг мөн давамгайлж байсан байдаг.
Энэхүү дүрслэл нь Петерсоны Олон Улсын Эдийн Засгийн Хүрээлэн (PIIE) болон Дэлхийн Худалдааны Байгууллагын өгөгдлийг ашиглан дэлхийн томоохон гүрнүүдийн барааны экспортын хэмжээнд эзлэх хувь сүүлийн 150 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулна.
Экспорт 1870-2022
19-р зуунд Их Британи дэлхийн хамгийн баян, хамгийн дэвшилтэт, хамгийн аж үйлдвэржсэн эдийн засагтай улс байсан бөгөөд нийт хүн амын гуравны нэг нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байв.
Үүний үр дүнд Их Британийн бэлэн бүтээгдэхүүн маш үр ашигтай, хямд үйлдвэрлэгддэг байсан тул дэлхий даяар өргөнөөр худалдаалагдаж, аль ч зах зээлээс хялбархан олддог байжээ.
Энэ хугацаанд Их Британи худалдааны экспортод давамгайлж байсан бол, харин дараагийн том экспортлогч нь Герман байлаа.
Дэлхийн 2-р дайны дараа АНУ нь Их Британи, Германы экспортын манлайллыг гүйцэж түрүүлэв.
Дайны улмаас үгүйрсэн, эдийн засгийн хүндрэлтэй байсан Европ болон дэлхийн бусад олон орноос ялгаатай нь АНУ бодит сүйрлийн хувьд харьцангуй хохиролгүй, бүрэн бүтэн, аж үйлдвэрийн суурийг ихээхэн бэхжүүлсэн байжээ.
1980-аад оноос өнөөг хүртэлх Азийн өсөлт
1980-1990-ээд оны үед Япон улс электрон бараа бүтээгдэхүүнээр дамжуулан экспортоо хурдацтай өсгөж, АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болжээ.
Өнөөдөр Хятад улс худалдааны зах зээлд ноёрхож, нийт экспортын бараг 15%-ийг эзэлж байна.
Хятадын үйлдвэрлэлийн салбар нь энгийн гэр ахуйн эд зүйлсээс эхлээд автомашины үйлдвэрлэлийн салшгүй хэсэг хүртэл бараг бүх зүйлийг үйлдвэрлэхэд тэргүүлэгч болсон.
Эх сурвалж: visualcapitalist.com