• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Энэтхэг, Бангладеш хоорондын үхлийн хил

2024-02-26
Дэлхий
A A
0
An Indian Border Security Force (BSF) soldier (R) stands alert as a farmer leads her cow alongside border fencing marking the India-Bangladesh border in the village of Jaypur, some 5 kms west of Agartala, 17 November 2006. Security on the Indian side of the border has been intensified following political instability and continuing violence in Bangladesh. The border between the two countries stretches over 4000 kilometers (2500 miles), a considerable part of which is unfenced.   / AFP PHOTO / STRDEL

An Indian Border Security Force (BSF) soldier (R) stands alert as a farmer leads her cow alongside border fencing marking the India-Bangladesh border in the village of Jaypur, some 5 kms west of Agartala, 17 November 2006. Security on the Indian side of the border has been intensified following political instability and continuing violence in Bangladesh. The border between the two countries stretches over 4000 kilometers (2500 miles), a considerable part of which is unfenced. / AFP PHOTO / STRDEL

9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Дөрөвдүгээр сар бол Бангладешийн хувьд хамгийн халуун сар. 2018 оны дөрөвдүгээр сарын нэгэн халуун өдөр 14 настай Расел Миа тариачин эцгийнхээ хамтаар Энэтхэг, Бангладешийн хилийн ойролцоох тариалангийн талбай руугаа явжээ. Тэд нар жаргахтай зэрэгцэн ажлаа дуусгаад гэртээ харьж явтал Энэтхэгийн Хилийн аюулгүй байдлын албаны хоёр ажилтан гүйсээр гарч ирсэн байна. Хүү яах учраа олохгүй сандарч мэгдэн зугтсан боловч мөнөөх хоёр ажилтны нэг нь резинэн сумтай буугаар хүүгийн нүдийг буудсан аж.

Хилийн аюулгүй байдлын албаны ажилтнууд Миаг хилийн хамгаалалтын өргөст торыг хайчилж байна гэж буруутгажээ.

“Хэдэн минутын турш би юу ч хараагүй. Өнөөдрийг хүртэл баруун нүд минь юм хардаггүй хэвээрээ. 14 настай хүүхэд яаж олон улсын хилийн өргөстэй хашааг хайчлах билээ дээ” гэж өдгөө 20 нас хүрсэн Расел Миа хэллээ.

Ойролцоох эмнэлэгт оношлуулсны дараа Миагийн ар гэрийнхэн түүнийг Бангладешийн нийслэл Дака руу шилжүүлж, улсын эмнэлэгт нэг сар эмчлүүлжээ. Харамсалтай нь, энэ бүх хүчин чармайлтыг талаар болгож, Миагийн баруун нүд хараа ороогүй.

Эл үйл явдлын талаар тухайн үедээ хэвлэлүүд хангалттай мэдээлж. Мөн тухайн үеийн Энэтхэгийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Харш Вардхан Шрингла “Хилийн аюулгүй байдлын албаны ажилтнуудад хариуцлага хүлээлгэнэ” гэсэн мэдэгдлийг ч хийсэн. Нэмж дурдахад, Энэтхэгийн засгийн газар Миаг Шинэ Дели хотын эмнэлэгт эмчлүүлсэн боловч мөн л амжилт олоогүй.

Удалгүй Covid-19-өөс болж улс орнууд хилээ хааснаар Миа Энэтхэгийн засгийн газартай холбоо тасарсан байна.  Аюулгүй байдлын ажилтнууд зохих шийтгэлээ хүртсэн эсэхийг ч Миа мэдэхгүй. Тэр хараагүй болоод зогссонгүй, халуурах, толгой өвдөх гэх мэт эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай тулгарсаар байна.

Энэ мэт хэрэг Энэтхэг, Бангладешийн хил дагуу цөөнгүй гардаг. Тийм ч учраас хамгийн аюултай хилийн зурваст тооцогдсоор ирсэн.

Энэтхэг, Бангладеш улсууд нь 4096 км урт хиллэдэг бөгөөд хилийн нийт уртаараа дэлхийд тавдугаарт ордог. Хууль бус наймаа, хууль бус цагаачлал, хил дамнасан терроризм, хүний эрхийн зөрчил гэх мэт асуудал энд тогтмол үүссээр байна. Нөгөө улсынхаа нутаг дэвсгэрт багтсан анклавууд ч бий. Энэтхэг, Бангладеш улсууд 2015 онд 162 анклавыг солилцон, иргэдэд нь иргэншлээ сонгох боломж олгож байв.

Угтаа бол 1971 онд Бангладеш улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш хоёр орон найрамдалт харилцааг эрхэмлэх болсон. Хоёр улс хоорондоо түүх, соёлын нийтлэг үнэт зүйлсээрээ гүн гүнзгий холбоотой. Сүүлийн таван жилийн хугацаанд хоёр улс улс төр, эдийн засаг, худалдаа, соёлын харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилласан. Эдийн засгийн үүднээс авч үзвэл Бангладеш нь Энэтхэгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой түнш. Энэтхэгийн компаниудын их хэмжээний хөрөнгө оруулалт Бангладешийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Цаашилбал, Энэтхэгийн засгийн газар Бангладешийн сонгуульд хүртэл нөлөөлдөг болоод удаж байна.

Тэгвэл эв эетэй харилцааг эрхэмлэдэг, улс төрийн найрсаг харилцаатай улсуудын хил орчмын бүс нутаг яагаад хурцадмал байдал, хүчирхийллээр дүүрэн байна вэ?

Бангладеш дахь “Айн О Салиш Кендра” хүний эрхийн байгууллагын мэдээлснээр 2013-2023 оны хооронд хилийн ойролцоо аюулгүй байдлын албаны ажилтнуудын гарт 332 хүн амь үрэгджээ. Гэхдээ энэ тооцоолол үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй. Өөр нэг хүний эрхийн байгууллагын мэдээлснээр 2000-2020 оны хооронд Хилийн аюулгүй байдлын албаны ажилтнуудын бууны суманд өртөж, 1236 бангладеш иргэн амиа алджээ. Мөн 1145 хүн шархадсан байна. Тэгвэл “Бангладеш: Газарзүй, геополитик, байгаль орчин” номд дурдсанаар 1990-1999 онд 206 бангладеш иргэн нас баржээ.

Хилийн дагуу хууль бус наймаа зонхилохыг дагаад тэдний эсрэг үхлийн аюултай зэвсэг хэрэглэх тохиолдол өссөөр байна. Хууль зүй, ёс суртахууны зарчимыг илт зөрчиж, гэм зэмгүй хүмүүсийг буудан хороосон тохиолдол маш олон. Бангладешийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга асан Мд Тоухид Хоссейн хэлснээр тэр хүмүүсийг анхнаасаа хөнөөх зорилгоор санаатайгаар буудсан байдаг аж. Өөрөөр хэлбэл, үхлийн бус гэмтэл харьцангуй ховор тохиолддог гэлээ.

Хил дагуух хамгийн хэрцгий бөгөөд мартаж үл болом хэрэг 2011 онд гарсан юм. 2011 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 14 настай охины цогцсыг хоёр улсын хилийг заагласан өргөст торонд өлгөж орхисон байсан. Тэрээр Энэтхэгийн Ассам мужид амьдардаг бангладеш гаралтай охин байжээ. Охин нэгдүгээр сарын 8-ны өдөр хуримаа хийх байсан бөгөөд аавынхаа хамтаар хил давах гэж яваад буудуулсан нь тэр аж. Охин хашаанд өлгөөтэй дөрвөн цаг орчим болсон. Түүний тусламж гуйх чимээг тосгоны оршин суугчид сонссон ч айдас хүйдсээсээ болоод хилийн тор руу ойртож чадаагүй.

Охин эхлээд амьд байсан. Сүүлд нь хашаанд өлгөгдсөн цогцос болсон. Энэ хоёр дүр зураг л хоёр улсын нөхөрлөлд эргэлзээ төрүүлэх хангалттай баримт болно.

Олон нийтийн эсэргүүцэл их байсан тул Энэтхэгийн Хилийн хамгаалалтын албаны Амиа Гош нэртэй цэрэг ял сонссон. Гэсэн ч давж заалдах шатны шүүх хурал болж, 2013 онд тэр цагаадсан байна.

Энэ үйл явдлын дараа тухайн үеийн Энэтхэгийн Дотоод хэргийн сайд П.Чидамбарам эмгэнэл илэрхийлж, бодлогын өөрчлөлтийг зарласан. Хилийн хамгаалалтын албаныхан энгийн иргэдийг дахин буудахгүй, үхлийн зэвсэг хэрэглэхгүй гэж тэр амласан юм. Ингээд жинхэнэ сумны оронд резинэн сум, дуут гранат ашиглах болжээ. Гэвч резинэн сумны балаг ч дуусаагүй талаар нийтлэлийн эхэнд өгүүлсэн билээ.

Энгийн иргэдийн амийг хөнөөхөөс гадна хулгайлж, тамлан зовоодог явдал ч байсаар байна. Энэтхэгийн хилийн цэргийнхэн 2013-2023 оны хооронд 500 орчим энгийн иргэнийг хулгайлжээ. 2013 онд 175 хүн хулгайлагдсанаас 49 нь л гэртээ эргэн ирсэн байна. Үлдсэн 126 нь одоо хүртэл ор сураггүй.

Аюултай, мөргөлдөөнтэй хилийн шугам дэлхий даяар бий. Энэтхэг, Бангладешийн хувьд хоёр улсын засгийн газар нь найрсаг харилцаатай ч хилийн шугам дагуу олон жил үргэлжилсэн хүчирхийллийн түүхтэй гэдгээрээ ялгардаг. Амиа алдсан, осолдсон хүмүүсийн тоо жил жилд хэлбэлздэг ч хэзээ ч бүрэн арилаагүй ажээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Өмнөх мэдээ

Зудтай аймгийн оюутнуудад чөлөө олгож байна

Дараагийн мэдээ

Ирэх өвөл лаа, шүдэнзээ базаах вий!

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Дэлхий

“Алсын Хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна

2024-09-27
Дэлхий

Сөүл хотод автомашин явган зорчигчдыг дайрч есөн хүнийг амийг бүрэлгэсэн ноцтой осол гарчээ

2024-07-02
Дараагийн мэдээ

Ирэх өвөл лаа, шүдэнзээ базаах вий!

Өвлийн триатлоны УАШТ-д Б.Ачбадрах, Н.Энхжин нар өнгөллөө

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.