2024 оны УИХ-ын сонгуульд нийт 1337 нэр дэвшигч аймаг, дүүргийн бүсчилсэн 13 тойрогт өрсөлдөж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль сонгуулийн холимог тогтолцоогоор зохион байгуулагдаж буй бөгөөд 126 гишүүн сонгогдох юм. Үүнээс 78 гишүүнийг мажоритар буюу нэр дэвшүүлж, 48 гишүүнийг пропорционал буюу жагсаалтаар сонгоно.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр намууд дэвшүүлэхдээ нийт мандатын 30 хувьд нь эмэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт оруулснаар энэ жилийн сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 519 эмэгтэй нэр дэвшээд байна.