Хоёрдугаар сарын 05-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай мэдээлэл цацагдсан билээ. Улмаар ээлжит бус чуулганаар
- Баялгийн сангийн тухай хуулийг,
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг,
- Нийслэлийн газар олголтын асуудлаар Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхээр товлосон гэгдэж байв.
Гэвч захирамж гараагүй байгаа юм. Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга товлон зарладаг бөгөөд тогтоолдоо хэлэлцэх асуудлуудаар захирамж гаргадаг.
Иймд ээлжит бус чуулган хуралдуулахгүй чигтэй байна.
Ташрамд, 2023 оны намрын чуулган хаамагц УИХ-ын чуулганы “Их хуралдай” танхимыг засварлаж эхэлсэн. Иймд хаврын чуулганыг “Их танхим”-д хийхээр байгаа аж.