Өнгөрсөн шөнө нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлжээ.
Тодруулбал 25 байгууллагын 854 ажилтан албан хаагч тусгай зориулалтын 157 машин техниктэйгээр ажиллаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд нийт 82.5 тонн бодис, 137.5 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэсtн байна.
Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 8,331 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэжээ.
“Одоогоор авто зам болон явган хүний зам, замын нуухны цэвэрлэгээ, хар цас ачих ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа юм” хэмээн Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.