• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэхийг уриалав

2024-01-16
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулган өчигдөр /2024.01.15/ болжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ, “​Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүнг танилцууллаа. Энэ үр дүнгээр Монгол үнэлгээнд хамрагдсан 81 орноос унших чадвар 65 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Энэ судалгаа хүүхдийн хэл соёлын орчныг төрийн бодлогоор онцгойлон анхаарах ёстойг дахин санууллаа.

Монгол Улсын 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс үзэхэд бичиг, үсэг тайлагдалтын хувь 98.7 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт ч энэ нь кирилл бичгийн үсэг, бичгийн боловсролд өгсөн үнэлгээ болно. Хэлний талаарх төрийн бодлогын салшгүй хэсэг болсон үндэсний монгол бичиг үсэг, түүгээр өвлөгдөн ирсэн баримтад өв гэж үзэж, үндэсний бичгээр үүх түүхээ судлах, хамгаалах, хэрхэн цааш өвлүүлэх асуудлыг төрийн бодлогын гадна орхих учиргүй” гэжээ.

Мөн төрийн албан хаагчид үндэсний бичгээ мэддэг, судалдаг байх шалгуур үзүүлэлтийг төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журамд оруулж, төрийн албанд анх орох иргэн монгол хэлний шалгалт өгдөг уламжлал 2016 оноос хэвшсэнийг дурдаад, Улсын Их Хурлаар өнгөрсөн жил шинэчлэн баталсан Боловсролын багц хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт болсныг цохон тэмдэглэсэн юм.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тавьсан илтгэлдээ, Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны  сайдаар ахлуулан байгуулсан.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан, ажлын хэсэг нийт 45, дэд ажлын хэсэг 12 үйл ажиллагааг дангаараа болон хамтарч хэрэгжүүлсэн гэв. Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр боловсруулж, монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэсэн.

Түүнчлэн Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэглэлийн байршил, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдлийн  байрлалд тавих, үндсэн шаардлага, төрийн албан хаагчийн нэрийн хуудаст тавих ерөнхий шаардлага, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага  зэрэг стандартуудыг тус тус баталсан гэлээ.

Чуулга уулзалтад оролцогчид хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцуулав. Уг зөвлөмжид:

  • Монгол хэлний тухай хуулийн 8.3-д кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, эрх бүхий байгууллага хэлэлцэн батална гэж заасны дагуу Үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэх;
  • Монгол хэлний үндэсний хөмрөг (national сorpus) бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар, чанартай, гүйцэтгэх; Үндэсний бичгийн нэгдсэн цахим хуудас (portal site)-ыг үүсгэж, хөгжүүлэх;
  • Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу  2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019, 2022 онд хийгдсэн Төрийн албан хаагчийн Монгол бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох гурав дахь шатны судалгааг 2024 авч, үндэсний бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
  • Кирил бичгийн зөв бичих дүрэм, толийг дагаж мөрдөх ажлыг олон нийтэд сурталчлах, хэвшүүлэх; Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншдаг ном хэвлэлийн агуулгад үндэсний агууламжтай зохиол бүтээлийг түлхүү оруулах, түгээх ажлыг төрийн дэмжлэгээр зохион байгуулах; үндэсний чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газарт уриалжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Өмнөх мэдээ

Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчид хорих ял оноов

Дараагийн мэдээ

BILD: НАТО ОХУ-ын эсрэг дайнд бэлтгэж байна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

BILD: НАТО ОХУ-ын эсрэг дайнд бэлтгэж байна

Улаанбаатарт 14 хэм хүйтэн, ялимгүй цас орно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    48 хуваалцсан
    Хуваалцах 19 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.