“Үндэсний эвсэл” нь “Drees & Sommer”-тай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар ба Эрдэнэт, Дархан, Чойбалсан хот болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдан аймгийн төвүүдийн шинэ төлөвлөлт болон евро-стандартаар гүйцэтгэлийг хэрэгжүүлэх зэрэг шийдлийг хамтран боловсруулахаар болжээ. Мөн санамж бичгийн хүрээнд ойрын хугацаанд “Drees & Sommer” компанийн инженерүүд Улаанбаатарт ирж хотын агаарын бохирдол, нийтийн тээвэр, гэр хороолол болон орон сууцны хөтөлбөр зэрэг хотод тулгамдсан олон асуудлын шийдэл дээр монгол мэргэжилтнүүдийн хамт ажиллах юм.
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд Германд суралцаж инженер, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсны хувьд тус компанитай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд монгол залуусыг Германд сургах боломжийн талаар уулзалтын үеэр ярилцлаа.
Мөн гадны компаниудтай хамтран ажиллах, чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, чаддагаар нь хийлгэх буюу хотын хөгжлийг асуудлыг гадаадын компаниудтай хамтран шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг Н.Номтойбаяр тэргүүн уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.