• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 4 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Үндэсний үйлвэрлэлийн үнийн хөөрөгдөл

2024-01-23
CNews, Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Зассан идээний өнгөөс нь үр, хүүхэд, ахан дүүс, ураг олноороо ямар өнгө төрх, аз хийморь, эрүүл мэнд, эв найрамдалтай байх нь тодорхойлогддог гэж үздэг учраас идээ ундаа элбэг хангалуун, өнгөтэй өөдтэй байхад ихээхэн ач холбогдол өгдөг.

Тавгийн идээний ааруул, ээзий, өрөм зөөхий ямар нэгэн хольцгүй байх учиртай тул үзэсгэлэн худалдаа дээр байгаа ааруул бүрээс амталж, ээзгий бүрээс эмтэлж, барин тавин үзнэ бас шалгана.

“Болдогсон бол бүгдээс нь авчихмаар байна. Хүйтэнд зогсоо хүмүүс ялгаа юу байх вэ” гэж эхнэр н.Нарантуяа хэлэхэд “Бүгдээс нь авах яах вэ. Тоолдог чинь хүрэх юм уу” гэж нөхөр н.Мандах сануулна. Тэд бол нэгэн жарныг элээж долоон аравтын бараа харах дөхсөн хүмүүс. Нөхөр нь айлын том байхын зэрэгцээ хэн хэн нь эцэг эхээс олуул тул сар шинийн баяр тэдний хувьд өргөн дэлгэр болдог.

Тэдний сарын орлого 1,100,000 төгрөг. Өөрөөр хэлбэл, хэн хэн нь бүрэн тэтгэврийн хамгийн доод хэмжээ буюу 550,000 мянган төгрөгийн тэтгэвэртэй.  Монгол Улсын нийт тэтгэвэр авагч ахмад настаны 70 орчим хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу тэдний л адил 550 мянган төгрөгийн орлоготой гэнэ.

Цагаан идээний үзэсгэлэнг хоёр ч удаа бүтэн тойроод тэдний сарын тэтгэвэр таван үеэр засах тавгийн хэвлэсэн ааруул, дээр нь тавих гурван үе бүхий хос, нэг килограмм хорхой ааруулын мөнгөнд зарцуулагдах нь тодорхой болов.

…“Заавал сүүн ааруул авч байхаар аарцны ааруул авчих уу” өвгөөн гэхэд “Чи л мэддэг шүү дээ” гэхээс өөр үг хэлсэнгүй. Жил бүр тавгаа хураагаад хүүхдүүддээ хувь хишиг хүртээхэд сүүн аарууланд нь дуртай л даа. Уг нь аарцны идээ авбал хэдэн төгрөгийн хэмнэлттэй л юм. Аарцны ааруулны идээ 350-400 мянга л гэнэ хэмээн дахин нөхөртөө хандав.

…Авдагаа л авсан нь дээр байх аа. Хүүхдүүд идээд сурчихсан бол гэхэд “Түрүү жил сүүн ааруулын идээ  450 мянга төгрөг байсан. Энэ жил 100 мянган төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм. Өрөм түрүү жил 25-35 байсан одоо сарлагийн зузаахан шиг өрөм 40 мянга болчихсон байна шүү дээ” хэмээн түрүү жилийн болоод түүний өмнөх хэдэн жилийн үнэ ханшийг санагалзсан ч тэр зөвхөн дурсамж болон үлджээ.

Ямартай ч “Сүүн” гэх тодотголтой тавгийн ааруул, хоёр өрөм, нэг бяслаг авааад 700 мянган төгрөг бэлэн төлөв. Үр хүүхэд, ач зээгээ л бодох хоёр буурал халаас нь нимгэн ч сэтгэл нь дүүрэн байна

Цаашлаад таван үеэр долоон тойрог бүхий засах 35 ширхэг ул боовны нэг бүр нь 5000 төгрөг болж 175 мянган төгрөг шилжүүлснээр. Ямартай ч тавгийн идээний хэсэг 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй болов.

УУЦ, БУУЗНЫ ӨРТӨГ ХОЁР САРЫН ТЭТГЭВЭРТЭЙ ДҮЙЦЭВ

…Мах ямар үнэтэй байна?, Килограмм нь хэд үү, Хаанаас ирсэн, хаанахын мал вэ?….гэх мэт үнэ ханшийн болоод гарал үүсэлтэй холбоотой олон олон асуулт хариулт хөвөрсөөр сая нэг сонголт хийв.  Дэнжийн 1000 худалдааны төвийн гадна талбайд тэвш тэвшээр нь машин дээр авчсан ууцны махнаас дээрээс нь доош хүртэл явсан нь талаар нэг болсонгүй. Ямартай ч говийн аймгаас гаралтай Гомбо гэсэн үү, Галдан гэсэн үү малчны хотонд энэ намрыг хүртэл өвсний сайныг идэж, усны тунгалгыг ууж байсан учраас ууц тавихад нүнжигтэй, уураг сүүл нь чанартай хэмээн нэг нь итгүүлж, нөгөө нь итгэснээр өвөрт нь байсан 450 мянган төгрөг өөр нэгний халаасанд оров.

Махны сонголт үүгээр дуусахгүй. Бууз хийхэд хоёр хонины шулсан мах авах ёстой. Тэдний араас бараа бологч хийгээд ачаа өргөгч, жолооч хийх үүрэг бүхий хэн заавал дагалдаж явна.  Өглөө эрт байх тул шулсан махны тасагт сонголт арвин байна. Бүтэн нэг тойроод ирэхэд хонины махыг яснаас нь салгаад тавьчихдаг сурамгай нэгэн ч харагдана.

Буузанд хийх махаа олж сонгоход  малын нас хүйс, гарал үүсэл, гаднах төрөх маш чухал.  Тиймээс “Ясыг нь цайтал  шалгана” гэдэг шиг л шалгалт дуусахгүй. Ямартай ч сонголтоо хийлээ.

Нэг килограммын үнэ нь 10,800. Нэг нь 20.8 кг, нөгөө нь 19 кг буюу нийт 39.8 кг мах авахаар 429,840 төгрөг шилжүүлэв. Харин хамгийн богино хугацаанд сонголт хийсэн нь буузны гурил. Энэ удаад Улаанбаатарын дээд гурлаар буузаа хийх шийдвэр гаргасан байна. 25 кг бүхий гурил 68 мянган төгрөг.

Дээр нь буузны гол амталгаа болох сонгино сармисаа ч авлаа. Уураг сүүлтэй ууц, болоод тос шүүстэй буузны үнэ нэг сая төгрөг болов.

Мал нь тал дүүрэн бэлчдэг, гурилаа дотооддоо бүрэн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчийн мах болоод гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү цагаан идээний төлбөрт хоёр хөгшний хоёр сарын тэтгэвэр хоржийлоо боллоо.

ХУУЧИН ДЭЭЛЭЭ ШИНЭ БОЛГОХ ЦАГ ИРЭХ БИЗ ДЭЭ

Намайг хэн харах вэ. Өмнө нь өмсч байсан улаан торгон дээлээ өмсчихнө гэхэд “Би ч бас яахав энэ дээлээрээ болгочихно” хэмээн хэн хэнийхээ хуучин дээлний сонголтыг нь дэмжиж харагдана. “Та хоёр чинь наад дээлээрээ бараг тасралтгүй гурав, дөрвөн жил гоёсон биз дээ. Энэ жил өнгийг нь солихгүй бол хүмүүс муу хэлнэ” гэж том охин нь дургүйлхэв. “Гүй ээ ер урагдсан цоорсон юм өмсчихсөн биш. Нэг дээлээ хэдэн жил өмссөн ч яах вэ” гэж  зөрүүдэлсэн ч ямартай ч шинэ дээлний эрэлд гарах нь тодорхой болов.

“Үнийн хямдыг нь бодвол Нарантуул зах орчихмоор. Гэтэл хүүхдүүд даарч хөрөөд зутарна гэх юм. Дүнжингарав орохоор боллоо” гэж хууч хөөрнө. Торго гэж ёоз ёозоороо, дээлний ур хийц, торго дурдан, урлаж оёсон шаглаанаасаа шалтгаалаад хамгийн хямд нь 350 мянган төгрөгийн үнэтэй бол хамгийн дээд тал нь гурван сая хол давсан үнэтэй дээл ч байна.

Барьж нэг, тавьж нэг, өмсөж нэг, углаж нэг үзсээр “дараа ирье” хүүхээ хэмээн гар далласаар гарлаа.  Хуучин дээлээ шинэ болгож, хуучин хүү шинэ болох хөгжингүй монгол хөгжсөн монгол болох цаг ирэх биз дээ.

БЭЛЭГ БЭЛГИЙН ДЭЭД БЭЛЭН МӨНГӨ

Дээлний тасгаас гараад, орж ирсэн хүний гар хоосон гаргадаггүй тулд гарын бэлэг базаах хэрэг гарав. Ядахдаа нэг янмалын оймсоор боловч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих санал, сэтгэл байна.  Харамсалтай нь үнэдсний онцлог шингэсэн гэх тодотголтой бүхний үнэ тэнгэрт хадаж, иргэдийн амьдралаас тасарчээ.  Нэг оймсний нэгж үнэ 7500. Түүнээс дээшлүүлье гэвэл Монгол Улсын хамгийн том мөнгөн тэмдэгтийн бяр, бяд хүрэхгүй нь.

Нэг үеэ бодвол монголчууд хийж, бүтээж чаддаг болсон байна. Үндэсний онцлогоо шингээж, инноваци нэвтрүүлсэн, өнгө үзэж сайтай, сав баглаа боодол нь хүний үзэлд аятайхан зүйл олон байна. Давсан бүтээгдэхүүн, арьсан цүнх, гар урлал, гаанс хөөрөг, ноос, ноолуур, оёдол, хатгамал, олбог, дэвсгэр, үсний гоёл гээд л…

Харамсалтай нь нэг бүрийн үнийг нь нэлээд хэдээр үржүүлж үзээд түрийвчин дэх хэдээ тэмтэрч бас ирмэж үзээд үндэсний гэсэн бүхнээсээ татгалзаад өөр улсын бараа бүтээгдэхүүн сонгоход л хүрч байна. Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орны иргэн байх хэцүү. Үндэсний үйлдвэрлэлийн өртөг өндөр учраас үнэ нь өндөр байдаг, иргэдийн нь цалин тэтгэвэр бага учраас өртөгийг нь дийлэхгүй харж зогсоно. Эцэст нь их хааныхаа хөргийг, соёмбо тэмдэгтэйгээ залсан Монгол Улсын мөнгөн дэвсгэрт үнэтэй болох цаг ирнэ гэж найдаад бэлэг бэлгийн дээд бэлэг мөнгө гэж итгээд хүн бүрт мөнгө өгөх бэлгийн шийдэлд хүрэв.

“Боов, бууз, ууцаа бэлдчихсэн байхад бусдыг нь болгоно доо” гэсээр тэтгэврийн зээлээ зургаан  сараар аваад үлдсэн хэдийг нь өвөртлөхдөө хоёр буурал хүүрнэнэ.

Өмнөх мэдээ

Хятад, Кыргызстаны хил дагуу 7.1 магнитуд газар хөдлөв

Дараагийн мэдээ

ОХУ шатахуун экспортлох терминалын үйл ажиллагаагаа зогсоов

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

ОХУ шатахуун экспортлох терминалын үйл ажиллагаагаа зогсоов

Парис хот олимпийн наадамд бэлэн үү?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.