Пүрэв гарагт /2023.12.21/ Өмнөд Солонгосын газар нутгаар Хойд туйлын хүйтэн салхи өнгөрсөн байна. Солонгосын цаг уурын алба лхагва гарагийн /2023.12.20/ орой Сөүл, Кёнги, Канвон болон Чунчон мужуудад цочир хүйтрэх анхааруулга гаргасан юм.
Мөн мягмар гарагт /2023.12.19/ их хэмжээний цас орох сэрэмжлүүлгийг гурав дахь дээд түвшинд хүргэн зарлажээ. Пүрэв гарагт Сөүл хотод агаарын температур -22 хувь хүрсэн бол Чёрвон мужид -24.7, Хвачон мужид -18.4 хүрж хүйтэрсэн байна.
Чэжү хотын өмнөд хэсэг, Өмнөд Чолла мужид нэгээс таван сантиметр цас оржээ. Цас өнөөдөр үргэлжлүүлэн орох бөгөөд, Солонгосын цаг уурын алба мэдээлснээр Чэжү арлын уулархаг хэсэгт 60 сантиметр хүртэл цас орж магадгүй аж.
Эх сурвалж: Korea Times