• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

18 телевиз: 3.5 жилийн хугацаанд нийт ₮81.2 тэрбумыг иргэдээс хураамж хэлбэрээр авчээ

2024-02-20
Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар айл өрхүүд сар бүр арилжааны 18 телевизэд 2500-3500 төгрөгийн хураамж төлдөг болоод дөрөв шахам жилийг өнгөрүүлж байна. Уг асуудлыг үндэслэлгүйгээр иргэдийн халааснаас мөнгө татаж байна гэж үзсэн иргэд “D-Parliament” системд уг хуулийн зохицуулалтыг хүчингүй болгуулахаар саналаа нэгтгэж байна. Иймд дээрх асуудлын эргэн тойронд өрнөсөн зүйлс болоод олон улс дахь жишиг ямар байдгийг эл материалаа бэлтгэлээ.

-18 телевиз жилд 22 тэрбум 671 сая төгрөгийг айл өрхүүдээс татан төвлөрүүлдэг-

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар Монголын 768 мянган айл өрхийн 82 хувь нь “Univision”, “Skymedia”, “DDish” зэрэг кабелийн сувгуудаараа дамжуулан телевизүүдэд хураамж төлдөг. Тухайлбал, хувь хүн эзэмшдэг, арилжааны 18 телевизэд нэг өрх дунджаар 2500-3500 төгрөгийг сард төлдөг. 768 мянган өрхийн 82 хувь нь 629,760 өрх болж байна. Сард төлдөг дүнг дундажлан 3000 төгрөг гэж үзвэл нийт нэг тэрбум 889 сая 280 мянган төгрөг болж буй. Харин бүтэн жилд эдгээр 18 телевиз иргэдээс нийтдээ 22 тэрбум 671 сая 360 мянган төгрөгийг иргэдээс босгодог болж байна. Үүнийг арилжааны 18 телевизэд хуваавал нэг телевизэд сард 104 сая 960 мянган төгрөгийг иргэдээс төвлөрүүлдэг гэсэн үг.

–Хуулийн төслийг анх УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулж байжээ–

Тэгвэл үүнийг зохицуулдаг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль анх 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн баригдаж, гурван жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 01-ний өдөр соёрхон батлагдсан байдаг. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ажлын хэсгийг ахалж, Байнгийн хороонд танилцуулж байжээ. Мөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар нэг бүрчлэн санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж байжээ.

Уг хуулийн 20.6 дугаар зүйлд зааснаар “Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо /цаашид “Холбоо” гэх/ нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна” гэж тусгасан байдаг. Үүнээс харахад “Монголын телевизүүдийн холбоо” уг хуулийг анхлан санаачилж, өөрсдийн эрхийн төлөө хууль батлуулсан гэх логик харагддаг.


Тэгвэл, “Монголын телевизүүдийн холбоо” телевизүүдийн ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг нийтлэг эрх ашгаараа 2005 онд нэгдэж, байгуулагдаж байв. Монголын телевизүүдийн холбоог тухайн үеийн “25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтай, “TV5” телевизийн захирал С.Сарангэрэл, “TV9” телевизийн захирал Ц.Энхбат, “UBS” телевизийн захирал Ц.Балхжав нар үүсгэн байгуулсан байдаг.

Харин уг холбоонд нийт Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдээс 18 нь гишүүнчлэлтэй. Үүнд 25-р суваг, UBS, ТВ-5, ТМ, SBN, ТВ-8, С1, ТВ-9, Central, NTV, Eagle, Mongol HD, Тэнгэр TV, Стар, ETV, Боловсрол суваг, Малчин, Сүлд телевизүүд тус тус багтдаг аж.

Тэгвэл хууль батлагдсанаас хойших 43 сарын хугацаанд арилжааны 18 телевиз нийт 81 тэрбум 239 сая 40 мянган төгрөгийг иргэдээс хураамж хэлбэрээр хуулийн дагуу авчээ. Түүнчлэн Засгийн газар “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан” байгуулж, төсөвт хоёр тэрбум төгрөг тусгуулсан байдаг.

-Бусад улсад өгч буй мэдээллийн зэрэглэлээсээ хамаарч төлбөр авдаг-

Олон улс дахь жишээг дурдвал, Европын холбоо болон АНУ-ын тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гуравны хоёр нь буюу 69 хувь нь ямар нэгэн байдлаар хураамж авдаг аж. Уг хандлагыг 2017 оноос хойш өргөн хүрээнд түгсэн гэж ойлгож болно. Учир нь АНУ-д энэ чиг хандлага тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 76 хувийг эзлэх болжээ. Рейтерс сэтгүүл зүйн судалгааны хүрээлэнгээс Европ, АНУ-ын долоон улсын 212 мэдээллийн хэрэгслээс авсан уг судалгаагаар сүүлийн үед мэдээний төлбөрийг төлөх хүсэлтэй хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэж байгааг онцлоод буй.

Төлбөртэйгөөр мэдээллээ нэвтрүүлдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сарын хураамж 2-41 евро хооронд хэлбэлздэг бөгөөд дунджаар 14 евро байдаг юм байна. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл, 7200-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, дундаж дүн нь 50 мянган төгрөг болж байгаа юм.

Төлбөрийн чиг хандлагын тухайд нийтлэлийн төрлөөс хамааран ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, бизнес мэдээлэл өгдөг хэвлэлүүд хамгийн их төлбөр авдаг бөгөөд Их Британийн “Financial Times” жагсаалтыг тэргүүлдэг аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төлбөрийн загварыг хурдацтай нэвтрүүлж, сэтгүүл зүйн салбар хөдөлмөрөө хэрэглэгчид үнэлүүлж, бэлэн мэдээлж буй материалаасаа төлбөр авдаг тогтолцоо руу хурдацтай орж байгаа талаар Reuters institute болон University of Oxford-ын судалгааны баг мэдээлжээ.

Доорх зургаар төлбөр авч мэдээллээ түгээдэг мэдээллийн хэрэгслүүдийг харуулав

Эх сурвалж: www.visualcapitalist.com

Багцалбал, Арилжааны телевизүүд иргэдээс хураамж авдаг нь олон улсад шинэвтэр хандалга юм байна. Ингэхдээ хийсэн бүтээлээ үнэлүүлэх, мэдээллийн ач холбогдлоос хамаарч уншигчдад сонголтыг өгдөг. Уншихыг үзэхийг хүссэн хүмүүс нь төлбөрөө төлөөд үздэг зарчимтай аж.

Харин Монгол Улсад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон улсын жишгээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ төлбөрийн системийг уялдуулж, эхний байдлаар шилжсэн нь энэ гэж харж болох юм. Иймд чанартай, тэнцвэртэй, өгөөжтэй мэдээллийг авахдаа иргэд шаардлага тавьдаг байдал руу шилжих нь зүй.

Өмнөх мэдээ

АЛЕКСЕЙ

Дараагийн мэдээ

Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяогийн олимпод оролцох тусгай хүсэлтийг нь хүлээн авсангүй

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяогийн олимпод оролцох тусгай хүсэлтийг нь хүлээн авсангүй

С.Даваасүрэн: Санхүүгийн зах зээлийн хөгжил нь гадаадын хөрөнгө оруулалтад чухал үүрэгтэй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    38 хуваалцсан
    Хуваалцах 15 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.