АНУ-ын Сан Франциско хотод оршдог алдарт “Golden Gate” гүүр хамгаалах тороо барьж дуусгасан гэж албаны хүмүүс мэдэгджээ. Тус гүүр 1937 онд ашиглалтад орноос хойш 2 мянга гаруй хүн үсэрч амиа хорлосон гэх харамсалтай тоо баримт байдаг.
Олон арван жилийн турш амиа хорлосон хүмүүсийн ар гэр ямар нэгэн арга хэмжээ авахыг уриалсаар ирсэн юм. Тэгвэл 2.7 км урттай тус гүүрний 95 хувьд хамгаалах тор суурилуулж дуусжээ.
“Golden Gate” гүүрний хурдны зам, тээврийн алба хамгаалалтын торны талаар мэдэгдэл хийхдээ “Торны зорилго нь гүүрнээс үсэрсний улмаас амиа алдаж буй хүмүүсийн тоог бууруулах явдал. Мөн тор нь хүмүүсийг үсрэхээс сэргийлж, цөхрөнгөө барсан хүмүүст итгэл найдвар өгөх бэлэг тэмдэг, хүмүүст хоёр дахь боломж олгох загвар ” гэсэн юм.
Тус гүүрнээс үсрээд амь гарсан 40 орчим хүн л байдаг. Тэдний нэг нь Кевин Хайнс юм. Тэрбээр “Хэрвээ тор тухайн үед байсан бол цагдаа нар намайг шууд зогсоож, шаардлагатай тусламжийг шууд хүлээн авч, нуруугаа хугалахгүй байсан. Хэзээ ч ийм замыг туулахгүй байсан юм” гэж хэлжээ.