• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

2023 онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 88 дугаарт жагсав

2023-05-03
Дэлхий, Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас /RSF/ дэлхийн 180 улс орныг хамруулсан дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ оны индексийг танилцууллаа.

Хэвлэлийн эрх чөлөөгөөр Норвег улс долоо дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол өнгөрсөн онд зургаадугаарт жагсаж байсан Ирланд нь Дани, Швед, Финландыг гүйцсэнээр хоёрдугаарт бичигдсэн байна.

Монгол Улс өнгөрсөн онд жагсаалтын 90 дүгээрт бичигдэж байсан бол энэ онд хоёр байраар ахиж, 88 дугаарт жагсжээ.  

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 31 орон маш муу үзүүлэлттэй гарчээ

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 31 орон “маш муу”, 42 орон “муу”, 55 орон “асуудалтай” гэсэн үнэлгээ авсан байна. Харин 180 орноос ердөө 52 нь л “сайн”, “нэлээд сайн” гэж үнэлэгджээ.

2023 онд Хятад улс өмнөх жилийнхээс дөрвөн байраар ухарснаар 179 дүгээрт бичигдсэн байна. ОХУ-ын хувьд мөн л чөлөөт уналт хийсэн бөгөөд “RSF”-ийн дүгнэлтэд дурдсанаар, Орос Украин руу довтолсон нь бүс нутгийн байдлыг бүхэлд нь бүдэгрүүлжээ.

Хэвлэлийн эрх чөлөө буюу таагүй тайлан

“Хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайлан сүүлийн жилүүдийнхтэйгээ адил таагүй гарлаа. Дэлхийн улс орнуудын дийлэнх нь хэвлэлийн эрх чөлөөний байдлаар муу, маш муу гэсэн ангилалд багтаж байна. Энэ нь мөн тэдгээр улсад ардчилал хумигдаж байгаагийн тодорхой илэрхийлэл болж байна” гэж Норвегийн Хэвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элин Флобергхаген ярилаа.

Норвег улсын хувьд долоо дахь жилдээ дараалан жагсаалтыг тэргүүлсэн нь сайн хэрэг, гэвч сайн үзүүлэлттэй орнууд маш цөөхөн байна шүү дээ гэж тэрбээр нэмж хэлжээ.

Украины дайн хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлөв?

ОХУ Украин руу довтолсноосоо хойш үндэсний бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гадаадын хэвлэлүүдийг шахан гаргаж, системтэйгээр цензур тогтоож байгаа нь зөвхөн суртал ухуулга, төрийн мэдлийн хэвлэлүүд л үлдэхэд хүргэж байна гэж  “RSF”-ийн тайланд бичжээ.

Орос хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсаар энэ онд 164 дүгээрт бичигджээ. “RSF”-ийн бичсэнээр, Москва Украины эзлэгдсэн нутгуудад Кремлийн суртал ухуулгыг түгээхийн тулд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг асар богино хугацаанд байгуулсан байна.

Хатуу үзэл сурталтай ерөнхийлөгчид халаагаа өгч хэвлэлд ахиц гарчээ

   Жаир Болсонаруг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа Бразил улс жагсаалтад 18 байраар ахиж, 92 дугаарт бичигдэж эхэлжээ. “RSF” Ж.Болсонаругийн ерөнхийлөгчөөр ажилласан үеийг сэтгүүлчдэд хэт дайсагнасан шинжтэй байсан гэж тодорхойлсон байна.

Харин АНУ өмнөх оныхоосоо гурван байр ухарч, 45 дугаарт бичигдсэн бол Австрали улс 12 байраар ахиж, 27 дугаарт жагсжээ.

Тажикистан /153 дугаарт/, Турк /165 дугаарт/, Энэтхэг /161 дүгээрт/ гэсэн гурван оронд хэвлэлийн эрх чөлөөний байдал “асуудалтай”-гаас “маш муу” ангилалд шилжсэн байна.

Энэтхэгт Ерөнхийлөгч Нарендра Модитой ойр олигархууд хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналтаа тогтоосон бол Режеп Тайип Эрдоганы Засгийн газар Туркийн хараат бус сэтгүүлчдэд илүү шахалт үзүүлэх байдлаар удахгүй болох сонгуульдаа бэлтгэж байна “RSF” бичжээ.

Энэ онд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт хамгийн огцом унасан орнуудын тоонд өмнөх жилийнхээс 31 байраар ухарсан Сенегал /104/, 27 байраар ухарсан Тунис /121/, 33 байраар ухарсан Перу /110/, 50 байраар ухарсан Киргиз /122/ орсон байна.

2023 онд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг хоёр дахь жилдээ дараалан улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн шинэ шалгууруудаар эмхэтгэжээ.

Өмнөх мэдээ

НҮБ: Дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна

Дараагийн мэдээ

“Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу шинэ нам бүртгүүлэх хүсэлтээ буцаажээ

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Дараагийн мэдээ

"Нарантуул"-ын босс Ш.Сайхансамбуу шинэ нам бүртгүүлэх хүсэлтээ буцаажээ

Ж.Сандагсүрэн: Шударга бус зарчмаар бага татвар төлдөг, татвараас зугтдаг байгууллагад хариуцлага тооцно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.