Өмнөд Африкийн эрчим хүчний нүүрс экспортлогч “Thungela Resources” (TGAJ.J) нүүрсний үнэ 2022 онд хамгийн дээд түвшинд хүрсэн бөгөөд 2023 онд Азид үнэ өндөр хэвээр байна гэж таамаглажээ.
2022 онд экспортын нүүрсний дундаж үнэ /тонн нь/ 229.21 ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 103.82 ам.доллароос өндөр байгаа юм. 2021 оны сүүлээс эхэлсэн эрчим хүчний хямрал ОХУ Украинд түрэмгийлснээр улам өссөн юм. ОХУ-ын нүүрсэнд Европын орнууд хориг тавьсан нь нийлүүлэлтийг чангаруулж, үнийг өсгөж, Өмнөд Африк болон бусад орны нүүрс олборлогчдын орлогыг нэмэгдүүлсэн байна.
Цар тахлын дараах эрэлтийн улмаас нүүрсний үнэ 2021 оны аравдугаар сараас хойш тасралтгүй өсөж байгаа бөгөөд 2022 оны эхэн үетэй харьцуулахад ойролцоогоор гурав дахин өссөн байна. Үүнээс гадна “Bloomberg NEF” ирэх жил дэлхийн нүүрсний хэрэглээ дээд түвшинд хүрэх магадлалтай ч хамгийн бохир чулуужсан түлшний хэрэглээ хэр удаан үргэлжлэхийг урьдчилсан таамаглах боломжгүй гэдгийг онцолжээ. Харин “Bloomberg NEF”-ийн үзэж байгаагаар эрчим хүчний салбарын эрэлт хэрэгцээ 2024 оны оргил үеээсээ жилд 1.5 тэрбум тонн буюу 70 орчим хувиар буурахаар байгаа аж.
Эх сурвалж: https://www.reuters.com/business/energy/safricas-thungela-doubles-profit-soaring-coal-prices-2023-03-27/