Швейцарын Женевд байрладаг Press Emblem Campaign /PEC/ төрийн бус байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар 2023 онд хамгийн олон сэтгүүлч амь насаа алджээ.
Өнгөрсөн 2023 онд 140 сэтгүүлч алагдсан нь сүүлийн арван жилд хамгийн олон хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдсан жил болсон байна. Үүнээс 90 нь Ойрх Дорнод, 20 сэтгүүлч Латин Америкт, 12 нь Ази, 11 нь Африк, 4 нь Европ, 3 нь Хойд Америк тивд амь алдсан байна.
2023 оны сүүлийн гурван сарын хугацаанд Газын зурваст өдөрт нэг сэтгүүлч алагдаж байжээ.