Өнгөрсөн 2023 онд цахим хэрэгсэл ашиглан 7142 этгээд 16 мянга гаруй хэрэг үйлдэж, 8965 иргэнд 139 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Монгол Улсын хэмжээнд мөрийтэй тоглоомд донтож, эд хөрөнгөө алдаж, сэтгэл санаагаар хохирсны улмаас 6 хүн амиа егүүтгэсэн байна. Амь насаараа хохирсон иргэд 21-29 насны залуучууд байжээ. Тиймээс цахим мөрийтэй тоглоомны улмаас ямар их харуусал, хагацал гуниг бий болдог гэдгийг иргэн та ойлгож, энэхүү хууль бус үйлдлээс зайлсхийж, татгалзахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.