Дархан-Уул аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас зургадугаар сарын 26-ны өдөр Хонгор сумын нутагт 25 толгой Монгол тарвагыг нутагшуулжээ.
Өнгөрсөн жил Хонгор суманд 26 толгой Монгол тарвагыг “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” мэргэжлийн байгууллагатай хамтран нутагшуулж байжээ.
Тарвага нутагшуулснаар тус бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал бий болдог байна. Мөн Тарвага нь газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтийг саармагжуулах зэрэг олон талын ач холбогдолтой амьтан юм. Нутагшуулсан тарваганы хамгаалалтыг нутгийн иргэд, нөхөрлөл, байгаль хамгаалагчид хариуцуулж байгаа аж.