• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

38 настай Лука Модрич 2024 оны эхний тоглолтодоо хамгийн олон гоолын боломж үүсгэлээ

2024-01-04
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Өнгөрсөн шөнө Испанийн Ла лигийн 19-р тойргийн тоглолтууд явагдлаа. Лигийг тэргүүлэгч “Реал Мадрид” энэ тойрогт “Мальорка”-той тоглосон юм.

Тус тоглолтод Антонио Рудигер хожлын гоолыг оруулсан бол түүнд 38 настай Лука Модрич булангийн цохилтоос гоолын дамжуулалт өгөв.

Модрич 2024 оны эхний тоглолтодоо 86 удаа бөмбөгөнд хүрч, долоон удаа түлхүүр дамжуулалт өгсөн бөгөөд мөн хоёр ч удаа өрсөлдөгч багийнхнаасаа бөмбөгийг тасалсан.

Тэрбээр тус тоглолтод хамгийн олон гоолын боломж үүсгэсэн, мөн хамгийн олонтоо бөмбөг тасалсан тоглогчоор тодров.

Ирэх зун Тони Кроос, Начо, Лука Модрич нарын “Реал Мадрид”-тай байгуулсан гэрээний хугацаа дуусна. Дасгалжуулагч Анчелотти “Тэд юу хийхээ өөрсдөө шийдэж чадна. Гэрээгээ сунгах эсэх нь зөвхөн тэднээс шалтгаалах учиртай. Гэхдээ ирээдүйн авьяастнууд олноороо хүч түрж байна. Эндрик ч удахгүй бидэнтэй нэгдэнэ” гэсэн юм.

Харин Модрич “Миний төлөвлөгөө бол “Реал Мадрид”-тай түүхэн амжилтаа үргэлжлүүлэх, хожих, цом өргөх. Энэ улиралд ч гэсэн бид амжилтад хүрнэ гэж найдаж байна. Дэлхийн хамгийн шилдэг клуб дэх  мөрөөдлийн аяллаа хэр удаан үргэлжлэхийг хэн ч байсан хэзээ ч тааварлашгүй. Би зөвхөн энд өнгөрүүлэх хором бүрээсээ таашаал авахыг л хичээж байна” гэж мэдэгдсэн.

Хорватын шигшээ багийн ахлагч өдгөө 38 настай Лука Модричийг “Евро-2024” тэмцээнд шигшээ багтаа тоглоно гэж тус улсын “24sata” сайт өнгөрсөн зун баталсан билээ. Түүнийг бүх цаг үеийн шилдэг хагас хамгаалагчдын нэг, мөн Хорватын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хөлбөмбөгчин гэж тодотгодог.

2018, 2022 оны ДАШТ болон өнөө жилийн Европын Үндэстнүүдийн лигт гол фаворитуудыг хожиж таамаг эвдсэн ч, цом өргөж чадаагүй нь түүнийг ойрмогхон шигшээ багаасаа зодог тайлж магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байсан юм.

Гэвч тэрээр 2018 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг гардсан анхны Хорват тоглогч болсон төдийгүй клубийн түвшинд боломжит бүхий л оргил амжилтад хүрээд байгаа билээ. Ялангуяа “Реал Мадрид” клубт ирснээсээ хойш 23 цом өргөсөн бөгөөд тус клуб энэ зуур Аваргуудын лиг болон клубуудын ДАШТ-д тус бүр таван удаа, Ла лигт гурван удаа түрүүлэхэд Модричийн хувь нэмэр элбэг байсан нь тодорхой.

Модричид одоо шигшээ багтайгаа цом өргөх ганцхан хүсэл бий. Түүний хувьд, дутуугаа гүйцээх сүүлийн боломж нь 2024 оны Европын АШТ байх болно.

Өмнөх мэдээ

Волейболын Дээд лигийн хагас шигшээ тоглолтууд Нэгдүгээр сарын 8-нд эхэлнэ

Дараагийн мэдээ

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

НАТО-Украины зөвлөлийн ээлжит бус хуралдааны товыг зарлав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.