Эрчим хүчний системийн өчигдөр өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1,496 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 171 МВт-аар, импорт 123 МВт-аар тус тус өссөн байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-өөс иргэдэд цахилгаан хэрэгслүүдээ зөв ашиглаж, хэрэглээгүй үедээ салгаж байвал хэдэн төгрөг хэмнэх талаар дараах зөвлөгөөнүүдийг гаргажээ.
ЗӨВЛӨГӨӨ
1. Шөнө, оройн цагаар усны аппарат буюу ус цэвэршүүлэгчээ салгаснаар сард 30,000 хүртэл төгрөгийг хэмнэх боломжтой.
2. Индукцийн плитка нь газан плитканаас гурван минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халдаг, ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг. Ширмэн плиткаа индукцийн плиткаар сольсноор сард 8,000 төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой.
3. Та гар утсаа цэнэглэсний дараа залгуурыг нь салгадаггүй бол цагт 0.065 төгрөг үр ашиггүй зарцуулсан байна. Энэ нь бага тоо мэт харагдаж байгаа боловч өдөржин залгаатай үлдээвэл 1.56 төгрөг, сард 46.8 төгрөг, жилд 561.6 төгрөгийг үрэгдүүлсэн байна.
Улаанбаатар хотын 380,000 өрх бүр гэртээ дор хаяж нэг гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213,408,000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй зарцуулж, эрчим хүчний системд ачаалал нэмсэн байна.