Өчигдөр /2023.01.09/ 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 105 дугаар сургууль орчим хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн II хэлтсээс ажиллахад нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэгдсэн 48 настай эрэгтэй Б замын цас цэвэрлэж байхдаа амь насаа алдсан байжээ.
Тухайн иргэний амь насаа алдсан шалтгааныг задлан шинжилгээ, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдох юм. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тухайн үйлдэлд нь нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Уг ялыг эдэлж байх үедээ амь насаа алдсан аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр цас цэвэрлэж байхдаа хальтирч замын брюдер мөргөсөн гэж байгаа. Харин цагдаа нарыг очиход хамраас нь цус гарсан байдалтай байжээ.