Цөмийн эрчим хүчийг ашиглах цар хүрээг эрдэмтэд олон жил судалж байна. Зарим цацраг идэвхт изотопийн тогтворгүй байдал, хоруу чанар, практикт нийцгүй байдлаас нь шалтгаалаад эрчим хүчний эх үүсвэрт санаан зоргоор ашиглахад хүндрэлтэй байдаг.
Тэгвэл цөмийн хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг Хятадын “Betavolt” компани 50 жил цэнэгээ барьдаг батерейг амжилттай бүтээснээ зарлалаа. Атомын эрчим хүчээр ажилладаг уг батерей нь дахин цэнэглэж, засвар үйлчилгээ хийлгүйгээр 50 жил тогтвортой цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Хиймэл оюун ухааны төхөөрөмж, эмнэлгийн төхөөрөмж, дрон, робот зэрэг төрөл бүрийн хэрэглээнд уг батерейг ашиглах боломжтой.
Компанийн анхны бүтээгдэхүүнийг “BV100” гэж нэрлэсэн. Энэ нь дэлхийн хамгийн анхны бөөнөөр үйлдвэрлэгдсэн цөмийн батерей болно. 2025 онд тус компани нэг ваттын хүчин чадалтай батерей гаргахаар зорьж байна.
Атомын энергийн батерейны эрчим хүчний нягтрал нь гуравдагч лити батерейгаас арав дахин их юм. Мөн энэ батерейны гол цөм нь дөрөв дэх үеийн алмаазан хагас дамжуулагч ажээ. Алмаазан хагас дамжуулагч нь хагас дамжуулагчийн технологийн өрсөлдөөнд дээгүүр байр эзэлдэг.
Эх сурвалж: BATTERY TECH ONLINE