Говийн их дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр цасан бүрхүүл тогтож, тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна.
Таван сумын нутаг дэвсгэрийг дамнан оршдог тус газарт сэргээн нутагшуулж байгаа тахийн 21 үржлийн сүрэг, азарган үрээний 4 сүрэг нийт 273 тоо толгой тахь байна.
Цагийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 17-19-ний өдрүүдэд тахийн сүрэгт хяналт шалгалт, мониторингийн ажлыг хэрэгжүүлж мөн 185 боодол өвс тавьж өгчээ.