Цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймагт зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирүүлжээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан 7 настай хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Иймд жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв