Энэтхэг улсын иргэн Сиду Кшетри 55 цаг 15 минут боксын мишокийг тасралтгүй нүдэж, Гиннесийн амжилт тогтоолоо. Сиду Кшетри нь 42 настай бөгөөд тулааны спортын тамирчин юм. Тэрбээр энэ удаад өмнөх амжилтаа таван минутаар эвджээ.
Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн дүрмийн дагуу хоёр секунд тутамд дор хаяж нэг удаа мишокийг цохих ёстой. Мөн цаг тутамд таван минутын завсарлага авахыг зөвшөөрдөг.
Кшетри энэ тухайгаа ярихдаа “Би сүүлийн 25 жил тулааны урлагаар хичээллэж байна. Би эх орондоо хувь нэмэр оруулахыг хүссэн тул энэ төрлөөр дэлхийн дээд амжилт тогтоохыг оролдохоор шийдсэн. Өвдөлт 20 цагийн дараанаас эхэлсэн. Тэр үед би энэ бол миний хязгаарыг шалгаж буй сорилт гэдгийг өөртөө сануулсан. Хэрвээ би сэтгэлийн тэнхээтэй байвал өвдөлтийг тэсвэрлэж чадна гэдэгтээ итгэж байсан” гэжээ.
Эх сурвалж: UPI